Монголын Үндэсний Худалда Аж Үйлдвэрийн Танхим мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийг дэмжих олон сайхан амлалтаар УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН намууд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Хамтарсан засгийн газар байгуулсан. Харамсалтай нь МАН “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах”, АН “Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танах”, ХҮН “Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах” гэсэн амлалтаа орхиж байна.
Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр тооцсон, төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа, шалгуур, үр ашиг нь тодорхойгүй, төсвийн урсгал зардлыг оновчтой тооцоогүй, зарим урсгал зардлыг хэт өсгөсөн байна.
Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна. Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.
Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя. Бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл3
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
МАН-д хууртсан мангуу ацнууд
Яах гэж МАН, АН гээд, гурил будаахнаас саналаа худалдсан юм бэ дээ тэнэгүүдээ. Идэх л гэж эд ялсан. Одоо та нарыг яллах цаг чинь ирлээ ард түмээн. Гомдогсдын цуваа ажилдаа орлоо, мориндоо монголчуудаа. Оюун-Эрдэнийн ЗГ хэдэн сарын настайг үзэх боллоо. Оны өмнө огцорно. Өөрийн намын цуваа гудамжинд лааз өшиглөж байхад өрөөлийн намд найр тавьж эвслийн юм шиг ЗГ байгуулдаг нь шударга ёс уу? Би ч бас энэ намын чинь төлөө туулын мөсийг долоох шахаж, тушаалтаны бөгсийг долоож явж өдий зэрэгт хүргэсэн. аль байна тэр ардын нам, 60 тэрбум, жаргалын сэнтий чинь?