sonin.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарган, өөрийнхөө албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж байгаагаа өчигдөр албан ёсоор зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн, Ерөнхий Сайдын хувийн ба МАН-ын пиар хариуцсан функциуд идэвхтэй ажиллан, Ч.Лодойсамбууд хариу цохилт өгөхийн сацуу Засгийн Газрыг огцруулах нь буруу гэсэн мэдээллийн кампанит ажил зохион байгуулж эхэлжээ. Энэ ч тэдний хувьд зайлшгүй л хийгдэх ажил биз, буруутгах аргагүй.

Харин энэ үеэр сөрөг хүчин гэж иргэдийн боддог зарим нөхдийн үнэн нүүр царай ил болж байна.


Жишээлбэл УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын гишүүн М.Нарантуяа-Нара, Үнэн ба Зөв намын Дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргасны дараа сошиал дээр идэвхжин, Засгийн Газрыг огцруулах хэрэггүй болох тухай элдвээр ятган, тайлбарлахын сацуу Ч.Лодойсамбуу бол гадны гар хөл, маш муу хүн гэх мэтээр ухуулга хийх болов.


УИХ-ын төсөв батлах үеэр М.Нара "Ч.Номингийн 18.3 тэрбумын ваучер"-ыг Нара л улайран сурталчилж байсан бол Монголын улс төр, нийгмийн орчинд А.Отгонбаатарыг эрх баригчдын тролл, хуурамч тэмцэгч гэж дүгнэдэг хандлага түгээмэл байдаг юм.


Тэр бүү хэл эрх баригчдын заавраар ажиллаж, АН-ын саналыг хуваахаас эхлээд ухуулагчдаа зарах, сонгогчдын саналыг худалдан авах гэх мэт хамаг л бузар булай ажлынх нь гар хөл болдог буюу хуурамч сөрөг хүчин болсон жижиг намуудын нэг гэж яригдах болсон ШИНЭ намын дарга Ц.Гантулга гэх хүн гэнэт, дуу орж, "Нефтийн үйлдвэрийг бариулахгүй гэсэн муусайн мафиуд л Засгийн Газрыг огцруулах гэж байна" гэсэн логик муутай, тэнэгдүү зүйл хүртэл бичсэн байх аж.

Засаг Газар огцрох эсэх ч яахав, хуулийн дагуу шийдэгдэх биз. Харин энэ үеэр сөрөг хүчин гэх нэр зүүсэн хуурамч тэмцэгч, хөлсний троллуудыг таних боломж иргэдэд дахин олдож байна.


У.Уянга