.png)
БУХАРЕСТ, 2025 оны гуравдугаар сарын 10 /DW/. Румыний Сонгуулийн төв товчоо хэт барууны үзэлт, Оросын тал баримтлагч улстөрч Кэлин Жоржескуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Румыний хэвлэлүүдэд мэдээлснээр, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэрийг Сонгуулийн төв товчооны 10 гишүүн дэмжсэн бол дөрвөн гишүүн дэмжээгүй байна.
К.Жоржескуг ирэх тавдугаар сард товлоод байгаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа аж. Тэрбээр давж заалдах гомдол гаргах бөгөөд Үндсэн хуулийн цэц гуравдугаар сарын 12-ны лхагва гараг гэхэд эцсийн шийдвэрийг гаргана. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд болсон Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц 12 дугаар сарын 6-нд хүчингүй болгосон юм. Санал хураалтаар К.Жоржеску сонгогчдын 22.94 хувийн саналыг авч ялжээ.
Румыны тагнуулын алба К.Жоржескуг сурталчлах кампанит ажлыг олон нийтийн сүлжээгээр явуулж, сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Оросыг буруутгажээ. Румыний Ерөнхий прокурорын газар сонгуулийн дүнг луйвардсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Дахин сонгуулийг 5 дугаар сарын 4-нд явуулахаар товлосон бөгөөд хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол 5 дугаар сарын 18-нд хоёр дахь шатны санал хураалт болно. Өдгөө 62 настай К.Жоржеску ерөнхийлөгчийн дахин сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн төв товчоонд гуравдугаар сарын 7-ны өдөр өгчээ. Тэрбээр бие даан нэр дэвшихээр төлөвлөж байсан бөгөөд “Румынчуудын нэгдлийн төлөөх холбоо” болон “Залуучуудын нам” түүнийг нэр дэвшүүлэхийн тулд гарын үсэг цуглуулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Мэдээжшдээ,,,,чаушеску гэдэг алуурчинаа арай хийж далд хийгээд,,,,дахиад “””чаушеску”””гэдэг махчины төлөө санал өгнө гэж байхуу,,,,
Сонгуулийн дүн хүлээсэн үр дүнгийн эсрэг үр дүн гармагц, тагнуулын байгууллага нь мэдэгдэл хийж, Евро парламент улаан цагаан лоббидож, сонгуулийн хороо нь сонгууль хүчингүй гэж зарласан ийм ардчилал байдаг юм уу гэж. АНУ дэд ерөнхийлөгч шудрага хэлсэн. Европд оросын талыг баримтлагч ерөнхийлөгчөөр сонгогдвол шууд л дахин сонгууль зарладаг болсон. Ард түмний санөл юу ч биш.
Erinhiilugch bolson ch eu holboo huleej abahgui euro tuslamjaa zogsoono geed baigaa europad eruul saruul hun Erinhiilugch boloh bolomjgui baiga
Baнс гоё хэлсэн доо. Европын аюул европ өөрөө бна. Сонгуулийн дүн хүлээсэн үр дүнгийн эсрэг үр дүн гармагц, тагнуулын байгууллага нь мэдэгдэл хийж, Евро парламент улаан цагаан лоббидож, сонгуулийн хороо нь сонгууль хүчингүй гэж зарласан ийм ардчилал байдаг юм уу гэж. АНУ дэд ерөнхийлөгч шудрага хэлсэн. Европд оросын талыг баримтлагч ерөнхийлөгчөөр сонгогдвол шууд л дахин сонгууль зарладаг болсон. Ард түмний санөл юу ч биш.

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach ou