
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 11 /Xinhua/. БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллагын жил тутмын чуулган даваа гарагт өндөрлөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг улс төрийн зөвлөхүүдэд уриалжээ.
Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн /БХАУТЗЗ/ 14 дэх Үндэсний хорооны гуравдугаар чуулганы хаалтын хуралдаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Ли Чян, Цай Чи, Дин Сюэсян, Ли Ши, Хань Жэн нар оролцлоо.
Хурлыг БХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин даргалжээ. Тэрбээр хэлэхдээ, энэхүү хурал нь БХАУТЗЗ-ийн улс төрийн хүч, Хятад дахь ардын ардчиллын үйл явцын эрч хүчийг илтгэн харуулсныг онцолсон байна. Улс төрийн зөвлөхүүд шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг байгуулахад илүү их амжилтад хүрэхийн тулд шийдвэртэй, итгэл төгс байдлаа бэхжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгааг тэрбээр хэллээ.
Мөн социалист зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх гол суваг, мэргэшсэн зөвлөлдөх байгууллага байх үүргээ сайтар биелүүлэхийг хамгийн хүртээмжтэй эх оронч нэгдсэн фронтын байгууллага болох БХАУТЗЗ-д хандан уриалсан байна.
БХАУТЗЗ нь улс төрөөр зөвлөлцөх, ардчилсан хяналт тавих, төрийн үйл хэрэгт оролцох, хэлэлцэх чадавхиа үргэлжлүүлэн сайжруулах ёстой гэж Ван Хунин нэмж хэлэв. Тэрбээр улс төрийн зөвлөхүүдийг эв нэгдэлтэй байж, Хятадын орчин үеийн замналаар дамжуулан үндэсний сэргэн мандалтыг ахиулахын төлөө улам илүү хичээн ажиллахыг уриалжээ. Даваа гаргийн хурлаар БХАУТЗЗ-ийн Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол, өмнөх жил тутмын чуулганаас хойш улс төрийн зөвлөхүүдийн саналыг хэрхэн авч хэлэлцсэн тухай тайлан, шинэ саналуудыг судалсан тайлан, БХАУТЗЗ-ийн 14 дэх сонгуулийн гуравдугаар чуулганы тухай улс төрийн тогтоол зэрэг дөрвөн баримт бичгийг баталсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Америк мөрөөдлийн төлөө амь насаараа дэнчин тавьж буй хятадууд. Хятад дэлхийн шилдэг улсуудын нэг нь гэх юм. Тийм л юм бол яагаад хятад иргэд нь бодит байдал дээр дайсан орон болох америк руу амь тавин шуурдаг юм бэ? Хятадууд америкт цагаачлах боломжийг хайж хүний наймаа хар тамхины наймаа дээрэм тонуулаар дүүрэн газруудыг туулдаг аж. 2023 онд л гэхэд 24 мянга гаруй хятад иргэд латин америкийн орнуудаар дамжин хууль бусаар америк руу нэвтэрч цагаачилжээ. 2024 оны эхний гурван сарын статистикаар арваад мянган хятад иргэн зөвхөн латин америкийн орнуудаар дамжин АНУ руу нэвтэрсэн байна. Зөвхөн латин америкийн орнуудаар дамжин хууль бусаар нэвтрээд баригдсан хятадуудын тоо энэ юм шүү дээ. Цаана нь баригдаж бүртгэгдээгүй хэд байгаа юм билээ.
Хятадад паспорт авах их төвөгтэй. Олон шатны материал бүрдүүлнэ. Нутагтаа буцан ирнэ гэсэн баталгаа гаргана. Тогтсон ажил орлоготой, санхүүгийн баталгаатай байх хэрэгтэй гээд даваа олонтой. Паспортоо аваад нутгаасаа зугтахаар шийдсэн иргэдийн эхний алхам америктай хамгийн ойр визгүй орон болох Эквадор улс руу нисэх юм. Үүнээс хойш мөрөөдлийн орондоо хүрэх гэсэн хятадууд газраар нийт долоон улсын хилээр хулгайгаар нэвтэрч зургаан мянган км замыг туулдаг. Хятад цагаачид Эквадор улсын хөрш зэргэлдээх Колумб улсын хил нэвтэрнэ. Үүнээс хойш аялал төвөгтэй болж эхэлнэ. Колум улсад хүнс майхан хувцасаа базааж аваад хар тамхи хүний наймаагаар гаршсан картилуудад мөнгө төлөөд хил гаалийнхнаас нууцаар шөнө дөлөөр Колумб Панам хоёр улсыг холбосон дариан зурвас руу завиар зорчино. Ингэснээр тэд замын хамгийн хүнд хэсэг болох дарианы зурвас дээр ирнэ.
Хятадууд хортой амьтадаар дүүрэн зохион байгуулалттай гэмт хэргийн төв зам болсон шигүү ширэнгэн ойг нэгээс хоёр долоо хоног туулж гарна. Зорчиж яваа хүмүүсийн ихэнх нь дээрэмдүүлнэ дээрэлхүүлнэ зарим нь дундаасаа алга болно үхэж үрэгдэнэ. Зурвасыг давсан хятадууд Панам улсаас автобусанд суугаад Коста Рика Никарагуа Гондурас Гватемал улсуудаар дамжин Мексикийн хил дээр ирнэ. Гватемал улсаас Мексик улс руу гар хийцийн жижиг завь хөлслөөд нууцаар хил гатлана. Дамжин өнгөрсөн улс бүр хятадуудын явдаг замын мэддэг болсон учраас цагаачдыг үе үе зогсоож, цагдаа ч тэр хулгай ч тэр мөнгө нэхнэ. Мексикт ирсэн хойноо бас хар тамхи хүний наймаагаар гаршсан картилуудад мөнгө төлөөд америкийн хил дээр ирнэ.
Энд ирсэн хятадууд америк мексикийн хил дээр байдаг өндөр том хашааг хараад уулга алдаж сэтгэл нь хөдлөнө. Гэхдээ болоогүй ээ, эцсийн удаа хүн зөөдөг мексикүүдэд мөнгө төлөөд өндөр хашааны нүх сүвээр нь ороод америк руу ороод хил хамгаалах газрын хүмүүс дээр очоод орогнол хүснэ. Нөгөө мундаг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай баян иргэд хаана байна. Боломж муутай дунджаас доош орлоготой хятадууд нь нутгаасаа дайжиж байна уу? Хятадууд зурвасаар алхаж мөрөөдлийн улс руугаа явах зардал нь хорин таваас гучин таван мянган доллар юм. Хятадын тэн хагас нь бөгөөд зургаан зуун сая гаруй хятад иргэдийн сарын цалин нь сарын зуун дөчин доллар буюу дөрвөн зуун ерэн мянган төгрөг. Энэ хятадууд яаж ч хичээгээд мөнгөө цуглуулаад энэ мөнгийг цуглуулж чадлаа юу?
Бодит байдал дээр дунджаас дээш цалинтай хятад иргэд зээл аваад байгаа бүх зүйлээрээ дэнчин тавиад энэ замыг туулдаг. Тэднээс яагаад эх орноосоо дүрвэж байгаа талаар асуухад засгийн газрын дарамт шахалт ажилгүйдэл ядуурал хаагдмал нийгэм зэргээс болдог гэсэн. Хятадад амьдрахаар өөрийн эх орноосоо зугтах хүн байдаг болов уу? Хятадын бодит байдлын багахан жишээнүүдийн нэг нь энэ шүү дээ.