Гуравдугаар сарын 30-нд БНСУ-ын Сөүл хотноо Хятад, Япон, БНСУ-ын Эдийн засаг, худалдааны сайд нарын 13 дахь уулзалт болов.
Уулзалтыг Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ан Деок Гюн, Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ёшихару Муто нар хамтран даргалжээ.
Уулзалтаар Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтын эдийн засаг худалдааны салбарын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар голчлон ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар гүнзгий санал солилцож, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл0