sonin.mn

4-р сарын 15-нд БНХАУ-ын Гуанжоу хотод Хятадын импорт экспортын барааны 137 дахь үзэсгэлэн яармаг нээгдэв. Үзэсгэлэн яармагийн эхний өдөр хилийн чанадаас 64530 худалдан авагч хүлээн авсан нь түүхэн дэх дээд амжилт тогтоожээ. 




Америкийн худалдан авагч хэлэхдээ: Бидэнд Хятадын үйлдвэрлэлийн салбар хэрэгцээтэй байна. Хэрэв бидэнд конденсатор хэрэгтэй бол нэг өдрийн дотор л авч болно. Хэрэв та ямар нэг зүйлийг хийж бүтээлгэх гэвэл нэг долоо хоногт бүтнэ. АНУ-д үнийн санал авахад л сарын хугацаа шаардагдах бөгөөд өөрийн өртөг нь үнээс 3-4 дахин их байж магадгүй. Бидэнд авч хэлбэл, Хятад улсаас бусад газарт бизнес хийнэ гэдэг бол маш хэцүү юм гэв. 




Канадын худалдан авагч хэлэхдээ: Бид дор хаяж гурван ханган нийлүүлэгч бизнес нэгжийг олсон бөгөөд тэдэнтэй бизнес эрхлэх боломжтой байна. Хятадын ханган нийлүүлэгчид надад таалагддаг, тэдэнтэй хамтран ажиллахад маш хялбар, шаардлагатай бүх өөрчлөлтүүдийг хурдан зохицуулж чаддаг. Хөгжлийн хурд нь маш түргэн бөгөөд бараг бүх зүйл маш хэмнэлттэй байдаг гэжээ. 




Бразилийн худалдан авагч хэлэхдээ: Миний үзэж байгаагаар Хятад улс бол дэлхийн хамгийн дэвшилтэт технологитой орон юм. Бүтээгдэхүүний хэв маяг, өнгө, брэндийн онцлогийн хувьд маш уян хатан байдаг. Тиймээс эдүгээ Хятад улстай бизнес хийх нь урьд өмнөх аль ч үеэс илүү тохиромжтой гэж би бодож байна гэлээ.