
4-р сарын 22-ны өдөр "Шэньжөү-20" сансрын хөлөг хөөргөхөөс өмнөх хамгийн сүүлийн хамтарсан бүх бэлтгэлээ хийж дуусгасан байна. Одоогийн байдлаар, хөөргөх ажиллагааны бүх системүүд холбогдох функцийн шалгалтаа хийж дуусгажээ. Тоног төхөөрөмж тогтвортой, боловсон хүчин бэлэн болж, хөөргөх талбай нь хөөргөхөөс өмнөх бүх бэлтгэлээ хангасан гэнэ.
Мөн өдрийн өглөө Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвийн нэгдсэн илгээлтийн дагуу, Жючуань хиймэл дагуул хөөргөх төв, Ши-Аний хиймэл дагуулыг хянан хэмжих төв болон олон төрлийн даалгаврыг хянаж хэмжих цэгүүд хамтарсан зохицуулалт хийж, хөөргөх бэлтгэл, хөөргөх болон нислэгийн үеийн олон төрлийн техникийн нөхцөл, ажлын явцыг бүх талаар дуурайлган тохируулсан байна.
Энэхүү хамтарсан сургуулилт нь "Шэньжөү-20" сансрын хөлөгийг хөөргөхөөс өмнөх хамгийн сүүлчийн мөртөө бодит хөөргөх үйл явцтай хамгийн төсөөтэй хамтарсан сургуулилт болох аж. Хамтарсан сургуулилт дууссанаар, "Шэньжөү-20" сансрын хөлөгийн онгоц пуужингийн хослол хөөргөхөд бэлэн болж, сансарт хөөргөх байдалд албан ёсоор орлоо гэсэн үг гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0