
БНХАУ-ын Чунчин хотын гаалийн 4-р сарын 22-ны өдөр гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний улиралд тус улсын баруун биеийн Эх газар-Далайн шинэ коридорын дагуух "13+2" муж, өөртөө засах орон, хотуудын шинэ коридороор дамжуулан хийсэн импорт экспортын нийт хэмжээ 200 тэрбум юаниас давж, өнгөрсний мөн үеэс 10 гаруй хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон гэнэ.
БНХАУ-ын баруун биеийн Эх газар-Далайн шинэ коридор нь Чунчин хотоор үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол төв болгож, баруун биеийн муж, өөртөө засах орон, хотуудаар гол зангилаа цэг болгож, төмөр зам, далай, авто зам болон бусад тээврийн арга хэлбэрийг ашиглаж, өмнө зүгийн Гуанши, Юньнань зэрэг далайн эргийн болон хилийн боомтоор дэлхийн өнцөг булан бүрт хүрч, баруун биеийн 12 муж, өртөө засах орон, хот, Хайнань муж болон Гуандун мужийн Жаньжян, Ху Нань мужийн Хуайхуа зэргийг хамарсан "13+2" хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын механизмыг бүрдүүлжээ.
БНХАУ-ын "Баруун биеийн Эх газар-Далайн шинэ коридорын ерөнхий төлөвлөгөө"-г гаргаснаас хойших 5 жил гаруйн хугацаанд, Баруун биеийн Эх газар-Далайн шинэ коридор нь дэлхийн 127 улс орон болон бүс нутгийн 563 боомтод хүрч, 1250 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн юм гэнэ.
Сэтгэгдэл0