
4-р сарын 22-ны байдлаар БНХАУ-ын Төвдийн Шаньнан хотын Гяка сяний Занму усан цахилгаан станц 20 тэрбум гаруй кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 3800 гаруй хоног аюулгүй ажиллаж болохыг мэдэгджээ
Занму усан цахилгаан станц нь Төвдийн том хэлбэрийн анхны усан цахилгаан станц бөгөөд нийт 510 мянган киловатт суурилагдсан хүчин чадалтай, энэ нь 2015 оны 10-р сард бүрэн ашиглалтад орсон бөгөөд Төвдийн эрчим хүчний хөгжлийн түүхэнд 100,000 кВт-аас 500,000 киловатт хүртэлх хүчин чадалтай болсон тод томруун төсөл ба уг төслийг Хятадын Хуа Нэн корпораци хөрөнгө оруулалт хийж, барьжээ.
Занму усан цахилгаан станц нь Хятадын өндөр уулын бүс нутагт томоохон усан цахилгаан станцуудыг барьж ашиглалтад оруулах талаар үнэтэй туршлага хуримтлуулсан байна. Цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсны дараа, Төвөдийн цахилгаан эрчим хүчний сүлжээний аюулгүй, тогтвортой байдлын түвшин хийгээд эрчим хүчний хангамжийн баталгааны чадавхи мэдэгдэхүйц дээшилж, тухайн үеийн Төвөдөд өндөр өртөгтэй түлшээр ажилладаг эрчим хүч ашигладаг байсан болон өвөл, хаврын улиралд цахилгаан эрчим хүчний хомсдолтой байсан байдлыг ихээхэн өөрчилсөн гэнэ.
Сэтгэгдэл0