sonin.mn

Дөрөвдүгээр сарын 24-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Кенийн тэргүүн хатагтай Рэйчел Рутог хүлээн авч, Бээжин хотноо хамтдаа цайллаа.


Пэн Лиюань уулзалтын үеэр Хятад, Кенийн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлээд, хоёр улс боловсрол, спорт, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод, цаашид хүмүүнлэгийн солилцоогоо гүнзгийрүүлж, ард иргэдийн нөхөрлөлийг улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Хятадын ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилтыг танилцуулж, Рэйчел Рутогийн эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн халамжийн ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.


Пэн Лиюань хоёр улс эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлээр туршлагаа харилцан солилцож, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Өөрийн зүгээс Рэйчел Руто сүүлийн жилүүдэд Кени улсад эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадвар, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулав. Тэрбээр Пэн Лиюаний Африкийн орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хоёр улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлнэ гэдгээ илэрхийлэв.