sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцах нь түүний бодсон шиг тийм амар зүйл биш гэдгийг аажмаар ойлгож эхэлж байна. Гэвч тэрбээр Оросыг хамтран ажиллахад хүргэж чадаагүй АНУ-ын хамгийн сүүлчийн ерөнхийлөгч юм гэж CNN телевиз мэдээлэв. Цагаан ордны засаг захиргаа Украинд гал зогсоох хэлэлцээр байгуулах идэвхтэй дипломат үйл ажиллагаа явуулж байгаа ч үндсэндээ зогсонги байдалд орсон. 


Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд иргэн ирснийхээ дараа Путинтэй дор хаяж хоёр удаа удаан утсаар ярьсан бөгөөд өөрийн элч Стив Виткоффыг Оросын удирдагчтай Москвад нүүр тулан уулзахаар удаа дараа илгээсэн ч эдгээр уулзалтуудын аль нь ч зөвшилцөлд хүрээгүй.


Түүгээр ч барахгүй Виткофф гар хоосон буцаж ирээд зогсохгүй Кремлийн хэд хэдэн чухал санааг давтсан гэж хэвлэлүүд онцолжээ. "Путины үүднээс хэлэлцээ маш сайн явагдаж байна гэж би бодож байна. Тэр дайныг зогсоох бодолгүй байгаа ч АНУ, ОХУ-ын хооронд дипломат харилцааг сэргээхийг хүсч байгаа бөгөөд тэрбээр түүнийгээ авч байна" гэж Гадаад бодлогын шинжээч, АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн Орос ба Евразийн асуудал эрхэлсэн ахлах ажилтан асан Анжела Стент CNN телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


Мөн "Шинэ Евразийн стратеги" төвийн гадаад бодлогын хэлтсийн дарга Жон Лафф Путин цаг хугацаа түүний талд ажиллаж байна гэж үзэж байгаа тул хүлээлтийн тоглоом хийж байна гэж тэмдэглэжээ. 


Кремлийн тэргүүн ойрын долоо хоног, саруудад Вашингтоны дэмжлэгтэйгээр Киев болон түүний Европын холбоотнуудад Оросын нөхцөлөөр энхийн замаар зохицуулахаас өөр арга байхгүй гэдэгт итгүүлснээр Украиныг улам доройтуулж чадна гэж үзэж байна гэж тэрбээр хэлсэн байна. Үйл явцыг удаашруулах, бүх нарийн ширийн зүйлийг үл тоомсорлох, шууд татгалзахгүйгээр татгалзах нь Путин болон түүний ахлах хэлэлцээчдийн өмнө нь Сирид гал зогсоох хэлэлцээрийн үеэр хэрэглэж байсан Оросын сонгодог тактик гэдгийг сэтгүүлчид онцолжээ.


Трамп Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш дэлхий ертөнцийг Путинтэй ижил төстэй байдлаар жижиг улс орнууд том гүрнүүдэд захирагдах ёстой агуу гүрний өрсөлдөөний талбар гэж үзэж байна Стент мэдэгдсэн аж.


Путины КГБ-ын сургалт түүний яриа хэлэлцээний арга барилд нь ихээхэн нөлөөлдөг гэж Лафф онцолсон байна. "Тэр ярилцагчдаа удирдах урлагт сургагдсан бөгөөд тэрбээр хэлэлцээрт сайтар бэлтгэж, нарийн нарийн ширийн зүйлийг анхааралтай ажигладаг. Тиймээс Путин нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлж, нэгэн зэрэг уруу татаж, айлган сүрдүүлэх чадвартай байдаг” гэж шинжээч мэдэгджээ. Уг нийтлэлд Путин олон төрлийн дипломат ур чадвартай болохыг онцолсон бөгөөд тэрбээр өрсөлдөгчөө таагүй байдалд оруулахын тулд уулзалтаас заримдаа хэдэн цагаар хоцрох дуртай. Тэрбээр илүү олон сонголт олж авахын тулд эмх замбараагүй нөхцөл байдлыг бий болгож, өөрт ашигтай үед бодлоо өөрчилж, хэлэлцээрийг улам хүндрүүлдэг гэж бичсэн байна. 




Ж.Бат 

Эх сурвалж: unian.net