sonin.mn

Дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банк Хөгжлийн хорооны 111 дүгээр хурлыг хийж, "Ажлын байр: Хөгжил цэцэглэлтийн зам" тайланг хянан хэлэлцэж баталсан байна. Уулзалтад Хятадын Сангийн сайд бөгөөд Дэлхийн банкны Хятад дахь захирал Лань Фө-Ань оролцож үг хэлэв.




Лань Фө-Ань хэлэхдээ, хөгжиж буй орнуудыг ядуурлаас ангижруулж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх бат бэх суурийг тавихын тулд Дэлхийн банк ажлын байр хангахыг дэмжин ажиллахыг Хятад улс сайшаана гэжээ.


Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмэр 30 орчим хувьтай хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийг цаашид мөн тогтвортой байдал, эрч хүчээр сэлбэх болно. Хятад улс өөрчлөлт нээлтийн үндсэн бодлогыг баримталж, дипломат харилцаа байгуулсан буурай хөгжилтэй бүх орны бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахгүй байна. Хятад улс цаашид үүд хаалгаа илүү нээлттэй байлгаж, Хятадын супер том зах зээлийг дэлхий нийттэй хуваалцан, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулахад бэлэн байна гэжээ.