sonin.mn

Хятадын Худалдааны яамнаас 4-р сарын 27-ны өдөр мэдээлснээр, тус яам зэрэг зургаан байгууллага хамтран саяхан хилээс гарах үеийн татварын буцаан олголтын бодлогыг сайжруулж, гадаадын хэрэглэгчийг цаашид нэмэгдүүлэх тухай мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийн дагуу, хилээс гарах үеийн татварын буцаан олголтын эхлэлийн түвшнг бууруулахаар болжээ.




Тухайлбал, гадаадын жуулчид өдөрт нэг дэлгүүрээс татварын буцаан олголттой бараа бүтээгдэхүүнийг 200 юаниас дээш худалдан авах бөгөөд эдгээр нь бусад холбогдох дүрэм тогтоолд нийцэх тохиолдолд хилээс гарах үеийн татварын буцаан олголтод хамрагдах өргөдөл дэвшүүлж болно. 


Хилээс гарах үеийн татварын буцаан олголтод хамрагдах бараа бүтээгдэхүүний хүрээг тэлж, нийлүүлэлтийг баяжуулан, татварын буцаан олголтын үйлчилгээний түвшнийг дээшлүүлэх гурван талаар хэрэгжих 8 зүйлт бодлогыг уг мэдэгдэлд тодорхойлжээ.