sonin.mn

Дөрөвдүгээр сарын 28-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн хороо, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, Худалдааны яам, Хятадын Ардын банк зэрэг байгууллагын холбогдох албаны хүн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийг тогтворжуулах замаар өндөр чанартай хөгжлийг дэмжих бодлогын тухай танилцуулжээ. 


Хятадын Хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жао Чэньшин хэлэхдээ, 2024 онд Америкаас импортоор оруулсан эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг үр тарианы бүтээгдэхүүн нь Хятадын дотоодын үр тарианы хэрэглээний маш бага хувийг эзлэх бөгөөд ихэнх нь тэжээлийн үр тариа болох юм. Эдгээр сортууд нь орлуулж болохуйц бөгөөд олон улсын зах зээлд нийлүүлэлт хангалттай, мөн дотоодын үр тарианы нөөц ч хангалттай байгаа. Иймд Америкаас импортлохгүй ч гэсэн Хятадын үр тарианы хангамжид ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй юм гэсэн байна.