
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар нөлөөлөлд өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Сэтгэгдэл5
хужаа шиг трактороор түрээч,бээжингийн олимпын үеэр доторхи хүн мүнтэй нь шууд түрж байсан даа
"Аман хуур" киног давтчих. Нийтийн эрх ашиг гэж байдаг юм аа гэж байгаад...
Тойруулаад байшин төлөвлөчих. Газар нь үнэгүйдээд хог болох өдөр ирнэ
Хятадууд газраа чөлөөлөхгүй бол шонгууд зоогоод дээгүүр нь бүтээн байгуулалтаа хийгээд явчихдаг гэсэн. Манай дарга нар зөндөө зочилох юм. Ийм мэт арга хэмжээнүүдийг нь сураад хэрэгжүүлээсэй дээ. 1800 айл зөвшөөрөөд байхад 30 айл тас гүрийнэ гэдэг бол олонхийнхоо эрх ашигийг үл хүндэтгэж байгаа хэрэг. Зүгээр авья гээгүй биз дээ.
Цас хайлаад, газар бараантсан хаврын 2-хон сард маш их ажил амжуулсаныг хараад Газрын албаны ажилтнуудадаа баяр хүргэж амжилт хүсье. Энэ эрч хүчээрээ ажиллахад газараа чөлөөсөн иргэд их хувь нэмэр оруулжээ. Ажил гацаагаад байгаа тэнэг, мулгуй, мэдрэмжгүй 30 иргэн, өрх ичээчээ!!! Ажилд садаа хийгчэдэд албадлага хэрэглээд төслөө үргэлжлүүлээрэй. Амжилт хүсье