
Дөрөвдүгээр сарын 29-ны үдээс өмнөх 10 цагт, Хятад-Европ чиглэлийн X9043 ачааны галт тэргэнд автомашин, машин механизмын эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг ачиж, Ши-Ань Олон улсын боомтоос хөдөлж, Тажикистаны Дангара хотыг зорьжээ. Ингэснээр уг боомтоор Хятад-Европ чиглэлийн /Ши-Ань/ачааны галт тэрэг 2000 гаруй удаа аялж буй аж.
Хятадын төмөр замын корпорацын гаргасан сүүлийн үеийн тоон мэдээлэлд харуулснаар, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн /Ши-Ань/ачааны галт тэрэг 1519 удаа аялсан нь өнгөрсөн орны мөн үеэс 45 хувиар нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл0