
2025 оны 1-р сарын 6-нд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Сангийн яам хамтран орон нутагт Засгийн газрын хэт урт хугацааны тусгай бондын сангийн эхний багцыг нэн даруй гарган өгч, орон нутгууд жил дамнасан бодлогын шилжилт болон санхүүжилтийн тасралтгүй байдлыг сайтар хангахад дэмжлэг үзүүлж, өргөн хэрэглээний хуучин барааг шинэ бүтээгдэхүүнээр солих худалдааны хөтөлбөрийг дорвитой ахиулж, хамрах цар хүрээг өргөтгөх чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 24:00 цагийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд 2.814 сая автомашин, гэр ахуйн 12 төрлийн 49.416 сая цахилгаан хэрэгсэл, гар утас зэрэг 37.855 сая дижитал бүтээгдэхүүн, гал тогоо, угаалгын өрөөний 40.906 сая цахилгаан хэрэгсэл, унадаг дугуй 2 сая гаруй ширхэг худалдаалагдаж, холбогдох өргөн хэрэглээний барааны борлуулалтыг ойролцоогоор 720 тэрбум юаньд хүргэж, эхний улиралд бүх Хятадын хэмжээнд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.6%-иар өссөн байна.
Саяхан Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос мэдэгдэл гаргаж, Сангийн яамтай хамтран орон нутагт Засгийн газрын хэт урт хугацааны тусгай бондын сангийн энэ оны хоёр дахь багц буюу 81 тэрбум юанийг гарган өгч, өргөн хэрэглээний хуучин барааг шинэ бүтээгдэхүүнээр солих худалдааны хөтөлбөрийг үргэлжлэн дорвитой дэмжсэн байна.
Сэтгэгдэл0