sonin.mn

АНУ-ын хэрэгжүүлж буй “Тарифын шийдэм” хэмээх бодлого нь тэдний “их гүрний талаарх эерэг дүр төрх”-ийг бүрэн нураасан гэж хэлж болно. АНУ-ын шинэ Засгийн газар ажиллаж эхэлсний 100 хоногийн үеэр Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ий явуулсан олон улсын санал асуулгаар, АНУ-ын гаалийн дарамт нь дэлхий даяар АНУ-д итгэх итгэлийг эрс бууруулж байгааг харуулсан байна. Судалгаанд хамрагдсан 38 улсаас 37-ынх нь иргэд Хятадын авсан хариу арга хэмжээг дэмжиж, олон улсын худалдааны дэг журмыг хамтдаа хамгаалах нь нийтлэг ойлголт болсон байна.


Энэхүү судалгаа нь 2025 оны 2 болон 4-р сард дэлхийн 38 улсад нийт 15,947 хүнийг хамруулан хийгдсэн бөгөөд дэлхий дахины 74.2% нь АНУ-ын гаалийн бодлого нь өөрийн орны эдийн засгийн хөгжилд ноцтой саад болно гэж үзжээ. Энэ нь хоёр сарын дотор 16.3 пунктээр өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Саудын Араб, Сербийн иргэдийн сөрөг үнэлгээ 28.5 пунктээр, Грек, Чилийн иргэдийн сөрөг үнэлгээ 26 пунктээр, Индонезийнх 24 пунктээр өссөн байна. Мөн Малайз, Израил, Австрали, Сингапур, Филиппин, Нигери, Португал, Пакистан, Өмнөд Африкийн хандлага ч 20-иос дээш пунктээр сөрөг тал руу өөрчлөгджээ.


АНУ-ын гаалийн бодлогын хамгийн их хохирол амсагч бүс нутгуудын нэг болох Зүүн Өмнөд Азийн орнууд болох Вьетнам, Филиппин, Тайланд, Индонези, Малайзын иргэдийн дургүйцэл, эсэргүүцэл улам нэмэгдэж байна. Эдгээр 5 улсад:


60.2% нь “экспортын хяналт, ганц талт хориг арга хэмжээ” нь өөрийн орны хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна (хоёр сарын дотор 15.5 пунктээр өссөн).


69.4% нь “гадаадын өндөр технологийн компаниудад хязгаарлалт тавих”-ыг эсэргүүцсэн байна (өсөлт 14.3 пункт).


61.5% нь АНУ-ын “импорт, нийлүүлэлтийн сүлжээнээс хараат бус болох бодлого” нь сөрөг үр дагавартай гэж дүгнэжээ (өсөлт 12.3 пункт).


АНУ-ын дотоодод ч энэ бодлогын сөрөг үр дагавар хүчтэй мэдрэгдэж эхэлсэн. Америкчуудын дунд:


53.1% нь “тэгш гаалийн тариф”-ын бодлого хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал авчирна гэж үзсэн бол 52% нь үйлдвэрлэлийн түүхий эдийн өртөг өснө гэж дүгнэв. Мөн 49.4% нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт буурна гэж эмээж байгаа бол 48.1% нь өрхийн төсөвт дарамт нэмэгдэнэ, 43.7% нь тэтгэврийн сангийн үнэ цэнэ буурах вий гэж санаа зовниж байгаа хэлжээ.


АНУ-ын тарифын дарамтад Хятад улс шийдэмгий хариу арга хэмжээ авсан бөгөөд дэлхийн улс орнуудын дийлэнх үүнийг дэмжжээ. Судалгаанд хамрагдсан 38 улсаас 37-д нь Хятадын арга хэмжээг дэмжигчдийн хувь эсэргүүцэгчдээсээ өндөр байсан бөгөөд энэ нь нийт оролцсон улс орны 97.4%-ийг эзэлж байна.


Хөгжиж буй орнууд дунд: Кени (82.5%), Египет, Турк, Бразил, Гана, Казахстан, Перу, Нигери, Малайз, Арабын Нэгдсэн Эмират, Өмнөд Африк, Саудын Араб, Индонези зэрэг орны дэмжлэг 70%-иас дээш, Серби, Намиби, Мексик, Чили, Пакистан, Аргентин зэрэг оронд дэмжлэг 60%-иас дээш байна.


Хөгжингүй орнууд дундаас: Их Британи (70.5%) нь “Их 7”-гийн дундаас хамгийн өндөр дэмжлэгтэй байв, Канад (69.5%), Герман (66%), Франц (65.5%) дараагийн байранд оржээ.