БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 4-р сарын 30-ны өдөр “Ковид-19 цар тахлын хяналт болон вирусийн гарал үүслийн талаарх Хятадын байр суурь, үйл ажиллагаа” нэртэй цагаан ном-ыг гаргажээ.
Цагаан номд дурдсанаар, Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс хариуцлагатай, нээлттэй, ил тод, шинжлэх ухаанч байр суурь баримтлан, өөрийн орны эрдэмтэд гадаадын судлаачидтай хамтран вирусийн гарал үүслийг судлахад туслан их хэмжээний нөөц боломжоо дайчлан ажилласан юм. Хятад улс хамгийн түрүүнд клиник, молекул, орчны тархвар зүй, амьтны гаралтай вирус тээгч, хүлээн авагчийг тодорхойлох зэрэг чиглэлээр судалгаа явуулж, ДЭМБ-ын хамтарсан судалгаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн билээ.
ДЭМБ-аас санаачилсан “SARS-CoV-2 вирусийн гарал үүслийг судлах олон улсын судалгаа: Хятадын хэсэг” зэрэг тайлангууд нь тархвар зүй, молекулын гарал үүсэл, амьтны гаралтай вирус тээгч, хүлээн авагч болон хүйтэн хэлхээ зэргийг системтэй судалсны үндсэн дээр "Үхань хотыг вирусийн байгалийн гарал үүсэлтэй анхны эх сурвалж" гэдэг нь магадлалгүй бөгөөд “лабораторийн алдагдал”-ын хувилбар маш бага магадлалтай гэх дүгнэлтэд хүрсэн юм. Түүнчлэн уг судалгаанууд нь дэлхийн шинжлэх ухаан, судалгааны салбарт бодит мэдээлэл, туршлага хуваалцах чухал жишиг болсон юм.
Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг”-ийн үзэл баримтлалыг тууштай баримтлан, олон улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж, цар тахлын талаарх мэдээлэл, вирусийн гений дарааллыг анхдагч байдлаар ДЭМБ болон олон улсад шуурхай хуваалцсан, ДЭМБ-ын олон улсын шинжээчдийг Хятад улсад удаа дараа урьж, вирусийн гарал үүслийн судалгаанд хамтран оролцуулсан бөгөөд өвчний хяналт, оношилгоо эмчилгээний туршлагаа ил тод хуваалцаж, боломжит бүх хэлбэрээр олон улсын хамтын нийгэмлэгт материаллаг болон техникийн тусламж үзүүлсэн.
Харин АНУ цар тахлыг дотооддоо үр дүнтэй хянаж чадаагүй асуудлаа бусдад тохож, хариуцлагаас бултах гэж оролдсон, вирусийн гарал үүслийг улстөржүүлж, олон улсын хамтын ажиллагаанд саад учруулсан нь дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалд сөргөөр нөлөөлсөн юм. Олон баримтаас үзэхэд АНУ-д Ковид-19 тархсан хугацаа албан ёсны мэдээллээс өмнө байсан бөгөөд тэр нь Хятадаас ч өмнө байсан байх магадлалтай тул АНУ-д вирусийн гарал үүслийн талаар бүрэн, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Мөн АНУ олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсны санаа зовнилыг анхаарч, хариуцлагатай тайлбар хийх хэрэгтэй.
Халдварт өвчин бол хүн төрөлхтний хамтын дайсан бөгөөд шинжлэх ухаанд суурилсан хамтын хариу арга хэмжээ авах ёстой. Харин зарим улс өөрсдийн эрх ашгийн төлөө үнэн мөнийг гуйвуулах, худал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх үйлдэл хийж буй нь нийт хүн төрөлхтний эрүүл мэндэд хор учруулна. Хятад улс цаашид ч олон улстай хамтран ажиллаж, дэлхийн эрүүл мэндийн хөгжлийн болон засаглалын үйл хэрэгт хувь нэмэр оруулан, ирээдүйд тохиож болзошгүй шинэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө хичээн ажиллах болно гэжээ.
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0