5-р сарын 2-нд, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийх үеэрээ Хятад, Америкийн эдийн засаг худалдааны яриа хэлэлцээ, зөвшилцлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тодруулбал: "АНУ сүүлийн үед Хятадтай эдийн засаг худалдааны асуудлаар хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Худалдааны яам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?" гэсэн асуултад
"АНУ-ын өндөр албан тушаалтнууд Хятадын талтай гаалийн татварын асуудлаар хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгааг Хятадын тал анзаарсан. Үүний зэрэгцээ, Америкийн тал сүүлийн үед холбогдох талуудаар дамжуулан Хятадтай яриа хэлэлцээ эхлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар Хятад улс үнэлгээ хийж байна.
Хятадын байр суурь тууштай хэвээр байгаа, хэрвээ тэмцэх шаардлагатай бол эцсээ хүртэл тэмцэнэ. Хэрэв хоорондоо хэлэлцэх шаардлагатай бол хаалга нээлттэй байна. Тарифын дайн болон худалдааны дайныг АНУ ганц талаасаа эхлүүлсэн. Хэрэв АНУ ярилцахыг хүсвэл үнэн сэтгэлээсээ хандаж, ганц талын татварыг хүчингүй болгохоор бодит ажиллагаа авах ёстой" гэжээ.
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0