sonin.mn

Дөрөвдүгээр сарын 28-нд Хятадын ГХЯ-ны Зэвсгийг хянах газрын дарга Сун Шяобө “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний 11 дэх удаагийн хянан хэлэлцэх хурлын бэлтгэл ажлын 3-р хуралдааны үеэр хэлсэн үгэндээ, энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, мөн НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Одоогийн байдлаар олон улсын цөмийн зэвсэг хорогдуулах, үл дэлгэрүүлэх тогтолцооны тулгын чулуу болох “гэрээ”-ний эрх мэдэл урьд өмнө байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Энх тайван, хөгжилд үйлчлэх гэрээний орчин үеийн үүрэг болон гэрээний эрх мэдэл, үр нөлөө, түгээмэл байдлыг хамгаалахыг Хятад улс тууштай дэмжиж байна.


Тэрээр хэлэхдээ, Америк нэр төр, хүчин чадлыг юунаас ч илүү үзэж, улс орноо тэргүүн байранд тавьж, татвар, хориг арга хэмжээг хаа сайгүй хэрэгжүүлж, НҮБ-ын цөм болох олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журмыг ноцтойгоор алдагдуулж байна. Зарим улс орнууд цэргийн давуу байдлыг эрэлхийлж, "цөмийн эвсэл"-ээ бэхжүүлэхийн тулд жижиг бүлгүүдийг байгуулж байна. Дээр дурдсан сөрөг хандлага нь том гүрнүүдийн харилцан итгэлцлийг муудуулж, цөмийн зэвсгээр хөөцөлдөх, цөмийн мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, олон улсын стратегийн аюулгүй байдлын орчныг улам дордуулан, дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг алдагдуулж байна.


Хятад улс жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг уриалж байгаа бөгөөд ганц талын дээрэлхэх үйлдлийг эрс эсэргүүцэж, дэлхий дахиныг уруу татах үйлдлийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж Сун Шяобө онцолжээ.