sonin.mn

Хятадын Зам тээврийн яамнаас мэдээлж буйгаар тус улсын майн нэгний баярын эхний өдөр, бүс нутаг дамнасан жуулчдын хөл хөдөлгөөн ихээхэн нэмэгдэж, давхацсан тоогоор 340 саяыг давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар нэмэгдсэн байна.

Мөн Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах төвөөс мэдээлснээр, майн нэгний амралтын эхний өдөр гэхэд Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэн, Хятадын ойн цэцэрлэгт хүрээлэн давхацсан тоогоор нийт 500 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Үүнд жуулчдын тоогоор эхний гуравт Тэнгэрийн сүм давхацсан тоогоор 112,500 жуулчин, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн давхацсан тоогоор 110, 400 жуулчин, Амьтны хүрээлэн давхацсан тоогоор 45,500 жуулчин хүлээн авсан байна. 



Майн нэгний баярын эхний өдөр, тус улсын Шааньши мужийн аялал жуулчлалын 51 үзэмжит бүс давхацсан тоогоор 534 мянга 900 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын үйл ажиллагааны орлого 49 сая 308 мянган юаньд хүрчээ. 




Мөн БНХАУ-ын Гуандүн мужийн соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, 5-р сарын 1-ний өдрийн байдлаар, тус мужийн 4А ба түүнээс дээш зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газрууд давхацсан тоогоор 3 сая 238 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн байна.