БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэж байгаатай холбогдуулан Хятадын төв радио телевизийн шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Орост гаргах арга хэмжээ саяхан Москвад болов. "Ши Жиньпиний ба соёл" "Хятад улсын кодыг тайлах нь: орчин үеийн шинэчлэлийн өвөрмөц зам" зэрэг ХТРТ-ийн бүтээсэн арав гаруй өндөр чанартай кино, телевизийн нэвтрүүлгүүдийг Оросын гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан байна.
ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Орос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга, БНХАУ-ын "Найрамдлын одон"-гийн эзэн Галина Куликова нар видео илтгэл тавив. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Фэн Литао, “Российская газета” сонины ерөнхий редакторын нэгдүгээр Игорь Черняк нар оролцож, үг хэллээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ болон Оросын хэвлэл мэдээллийнхэн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Оросын соёлын солилцоог эрчимжүүлж, Хятад Оросын найрамдлын олон нийтийн санаа бодлыг бэхжүүлэх бодит арга хэмжээ юм. Уг нэвтрүүлгээр Оросын үзэгчид Ши Жиньпин дарга, мөн Хятадын орчин үеийн шинэчлэлийн шинэлэг туршлагыг ойлгох болно.
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл0