Юм бүхэн задарч задгайрсан энэ цаг үед түүнд өртсөн нэг чухал зүйл маань монгол хэл бичиг болж байна. Өнөөдөр хүмүүс мэдлэг боловсролынхоо хэмжээгээр, дураараа буруу хазгай бичих болсон нь монгол хэл бичгийг урагшлан хөгжихөд биш, ухарч, замбараагүй цэгцгүй болоход хүргэж байна. Шуудхан хэлэхэд өнөөдөр хүчинтэй байгаа монгол хэл бичгийн дүрэм урьдын адил чанд үйлчилж, хэрэгжих боломжгүй болжээ. Энэ талаар эрхэм уншигч таны анхааралд дараах хэдэн зүйлийг хүргэж бага боловч журамлаж цэгцлээсэй гэж хүсч энэ бүхнийг нуршлаа.
Манайхан гадаад үгийг бичихдээ нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг болж. Тэдгээрийн нэг нь, монгол хэлнийхээ “у” үсгийг адалж шоовдорлоод хэрэглэхээ байлаа. Үлисс, Холливүүд, Болливүүд, Этвүүд, Волт Витман, Эдинбүрг, Страссбүрг, Петербүрг, Брандэнбүрг, Эдгар Снөү, Роллинг Стөүнс, фэйсбүүк, нөүтбүүк, Түнгүс, Түрк, Гэртрүд, Прүст, Лүйс, Лүйжи, Сэмүэл, Пөүп, Эдмүнд, “Макс Рөүд”... гэх мэтээр урьд “у”-гаар бичиж заншсан үгсийг бүгдийг нь “ү”-гээр бичих болж. Хятад, япон, солонгос хэлний үгсийг ч ингэж бичих болжээ. Хакүхо, Шикибү, Харүки Мүраками, Ясүнари, Гуанжөү, Ханжөү, Зинжөү, Гүйлин... гэж бичдэг болсон нь зөөлхөн хэлэхэд ёсгүй, журамгүй болсны илрэл, хатуу хэлвэл бүдүүлэг алдаа мөн.
Уг нь Улисс, Холливууд, Атвууд, Уолт Уитман, Эдинбург, Страссбург, Петербург, Бранденбург, Эдгар Сноу, Роллинг Стоунз, фэйсбуук, ноутбуук, Тунгус, Турк, Хакухо, Шикибу, Харуки Мураками, Ясунари, Гертруда, Пруст, Луис, Луижи, Сэмуэл, Поуп, Эдмунд... гэж бичдэг байсан, журам дүрэм нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Олон арван жил нэг янзаар бичиж хэвшин, хүмүүсийн ой санамжид тогтчихсон бичлэгийг өөрчлөх нь сөрөг үр дагавар авчрах төдийгүй, наад зах нь “Энэ ямар үг вэ, өнөөх үг мөн үү, биш үү?” хэмээн эргэлзэхэд хүргэнэ.
Өөр нэг зүйл бол, монгол хэлэнд гурвалсан эгшиг байдаггүй. Хос эгшиг л бий. Гэтэл хятад хэлнээс орчуулсан ном хэвлэлд гурвалсан эгшгээр бичсэн үгс их тохиолдох болж. Жишээлбэл, юүэ, яао, миао, лиао, шиао, биао гээд өчнөөн жишээ татаж болно. Монгол хэлний дотоод хууль, ёсзүйгээр бол ийм гурамсан эгшиг байхгүй. Ганцхан гуай гэдэг үг бий. Энэ бол бугай, абугай гэдэг авгайлах үгийн сунжирсан бичлэг. Бас хуайс гэж модны нэр бий. Энэ бол хуайшу гэсэн хятад үг. Монгол хэлний ю, я, е, ё үсгүүд бол хоёр авианаас бүтдэг. “Я” гэхэд ард нь “а” авиа сонсогдож байгаа. “Ю” гэхэд ард нь “у” юм уу, “ү” сонсогдоно. Энэ мэтчилэн “е” гэхэд ард нь “э”, “ё” гэхэд” о” сонсогдоно. Ийм байхад заавал яао, юүэ, ёоу, лиао гэж бичих шаардлагагүй. Яо, юэ, ёу, ляо, сяо, шяо гэхэд л болно. Тэгж ч журамлаж ирсэн. Энэ мэтчилэн хятад хэлний жоу гэдэг үгийг жөү, доу гэхийг дөү, бу гэхийг бү, су гэхийг сү гэж бичих болсон нь тэр бүр зөв биш ээ. Дээрх жишээнүүдээс харахад, өнөөдөр бид “у”, “я”, “е”, “ё” үсгүүдийг шооворлож, хэрэглээнээс шахаж гаргах бодлого баримталж байгаа юм шиг байдал илтэд ажиглагдах боллоо. Сүүлийн үеийн ном, хэвлэлүүдээр Лю гэхийг Лиү, Сю гэхийг Сиү, эсвэл Сьү, Тяньжин гэхийг Тианжин, Тунляо гэхийг Тунглио, Чөндө гэхийг Ченгдэ, Чанзян гэхийг Чангзиан, ... гэж бичих болсон нь халаглалтай.
Саяхан Улаанбаатарт Хятадын Ляонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэнгийн зарлал дээр “Лиао нин” гэж бичсэн байсан. Энд 2 алдаа байна. Нэгд, өнөөх “я” үсэг алга. Хоёрт, нэг үгийг салгаж бичиж. Сүүлийн үед ийм алдаа түгээмэл болсон. Хонконг гэхийг Хон Конг гэж бичиж байна. Энэ бол нэг л газрын оноосон нэр. Тэгэхлээр Улаанбаатар, Өвөрхангай, Өндөрхаан, Дорноговь гэдэг шиг Хонконг гэж нийлүүлж бичих ёстой. Бид Улаан Баатар, Өвөр Хангай, Өмнө Говь, Өндөр Хаан гэж бичдэггүй. Гэтэл дээрх мэтээр Хятадын газар усны нэр, хүний нэрийг дандаа буруу бичиж байна. Луо Гуань Жун, Лю Цы Синь, Цао Сюэ Цин, Жу Рун Жи гэж бичих нь буруу юм. Энэ маягаар бол бид удахгүй То Кио, Ма Као, Шэнь Жэнь, Бээ Жин, Тиань Жин, Нань Жин, Шанг Хай, Хонг Конг гэж бичих вий. Тэгвэл Энх Баяр, Сүх Болд, Бат Тулга, Баяр Сайхан гэж бичсэнтэй ялгаагүй болно. Луо гэдэг нь тэр хүний овгийн нэр, Гуаньжун гэдэг нь өөрийнх нь нэр. Нэг газар, нэг хүнд оноосон нэрийг бид Өндөрхангай, Баянхонгор, Дорноговь, Цагаанхайрхан гэж, Энхбаяр, Сүхболд, Баттулга, Баярсайхан гэж бичдэг. Бао Юйлань гэдэг нэрийн Бао нь овгийнх нь нэр, Юйлань гэдэг нь өөрийнх нь нэр. Уншигчдад ойлгуулах үүднээс энэ нэрийг орчуулвал Хасмөчир гэдэг нэр болох бөгөөд Хас Мөчир гэж салгаж бичдэггүй.

Орчуулгаар дамжин тухайн хэл хөгжиж, баяжиж байдаг, ялангуяа тэдгээр орчуулгаар дамжин монголчуудын оюуны ертөнц тэлж, хөгжиж байгаа. Сэтгэхүй, сэтгэлгээ хөгжиж байгаа. Дэлхийн хөгжлөөс, хүн төрөлхтөнөөс хоцрохгүй хамт зэрэгцэн урагшилж яваа. Харин харь үг хэллэгийг хэвээр нь хэрэглэх нь яавч сайн зүйл биш. Аль болох монголчлохыг хичээх хэрэгтэй. Харин олон улсын дундын үг хэллэгүүдийг бол арга байхгүй, хэрэглэлгүй яахав. Жишээ нь спорт, спирт, сэйф, бокс, атлетик, автобус, машин, трактор, комбайн, автомат, пулемёт, феодализм, социализм, коммунизм, реализм, романтизм, театр, партизан, геополитик, геостратеги, цирк, банк, танк, нефть, механик, техник, технологи, ферм, фирм, анархизм, либерал... гээд олон үгийг бид хэвээр нь хэрэглэдэг.
Ер нь харь үг хэллэг аман ярианы хэлэнд хурдан орж хэрэглэгддэг, харин бичгийн хэлэнд ортлоо уддаг. Хэл шинжлэлд харь үг хэллэгийг шингэсэн үг, эс шингэсэн үг гэж ангилдаг. Аман ярианы хэлэнд хэрэглэгдэж байгаа үг бол эс шингэсэн үг. Харин бичгийн хэлэнд хэрэглэгдэж байгаа бол тэр үг тухайн хэлний үгийн санд орж шингэжээ гэж үздэг. Тиймээс уран зохиолын орчуулгад харь үг хэллэгийг бараг хэрэглэдэггүй, аль болохоор орчуулахыг зорьдог. Шингэсэн үг гэж урт удаан хугацааны туршид харь хэлнээс цаад эд юмсынхаа хамтаар орж ирж идэвхтэй хэрэглэгдсээр тухайн хэлний үгийн санд шингэсэн байдаг. Хятад хэлнээс газар тариалан, жимс ногоо, хоол хүнс, даавуу торгоны нэр томьёоны үгс хэдэн зуун жилийн хугацаанд монгол хэлэнд орж ирсэн нь ийм учиртай. Өнөөдөр тоор, интоор, халиар, жууцай, саа, дурдан, чисчүү, даалимба, цууямбуу, одончуу, үйтэнхуар, даалуу, үүлүү... зэрэг олон үгсийг хэлний мэргэжлийн биш хүн хятад үг гэж хэлэхгүй. Социализмын он жилүүдэд орос хэлээр дамжин олон улсын дундын үг хэллэг монгол хэлэнд их орж ирсэн. Өнөөдөр ардчиллын цаг үед ийм байдал хэрээс хэтэрчээ. Хэн дуртай нь харь гадаад үгийг хамаа намаагүй, чамирхаж мэдэмхийрч хэрэглэдэг болж. Хэлний засаглал байхгүй болж. Төр засгийн бодлого, журамлаж цэгцлэх үйл ажиллагаа орхигджээ.
Нэг зүйлийг онцлоход, манайхан гадаад үгийг зориуд монгол болгон хэрэглэх болж. Хэлний хуулийн жам ёсоор монгол хэлний үгийн санд орж ирээгүй үгийг зориудаар, аман ярианд хэлэгдэх байдлаар нь бичгийн хэлэнд хэрэглэх нь хүмүүст тэр гадаад үгийг шууд тулган хэрэглүүлж байгаа явдал мөн. Ийм үг олон байна: династи, антологи, вассал, спикер, брокер, дилер, кассет, коммент, контент... Тэр байтугай, эс шингэсэн гадаад үгийг монголчуудын хазгай буруу дууддаг тэр хэлбэрээр нь бичиж байна. Жишээлбэл, шэдэвэр, лүмпэн, дилэр, комэнт, контэнт, цэнтр... гэх болж. Цэнтр гэж бичсэн үгийг хүн яаж уншиж, юу гэж ойлгох бэ? Уг нь центр гэсэн үгийн е нь дээр дурдсанчлан “еэ” гэж уртаар дуудагддаг, тэгвэл монгол хэлний э үсэг богино дуудлагатай. Тэгэхлээр нэг бол центр гэж, эсвэл цээнтр гэж бичмээр. Энэ мэтчилэн дилер гэж, эсвэл дийлээр, контент гэж, эсвэл контээнт гэж бичих ёстой.
Уг нь шингэсэн үг бол байцаа, лууван, жууцай, зээтүү, жоотуу, хээл хахууль, сум, сүм, буу, бууз, хуушуур гээд хэн ч харь гадаад үг байна гэж мэдэхийн аргагүй, монгол хэлний хууль тогтолцооны дагуу хувирч зохицсон байдаг. Данхраад, астаачир, богоон, гоосудал, яавлаг, галавсаа, торт, моод, чимдаан, цүнх, хурандаа, харандаа, гүрэн, жаяг, саван, дэвтэр, зэрэг олон үгийг харь үг гэж хэлэхийн аргагүй монголжсон байх жишээтэй. Харин тэгж цагийн шалгуур, хэрэглээний шүүлтүүрийг туулж амжаагүй үгсийг зориудаар монголчилж хэрэглэх нь яавч зөв биш ээ.
Өөр нэг зүйл бол гадаад хүн, газар ус, эд юмны нэрийг монгол маягаар бичиж явдал. Архимед гэхийг Архимэд, Аристотель гэхийг Аристотэл, Америк-Амээриг, Харпэр Коллинз, Саймон Шүстэр, Пүлицэр, Бичэр Стөү, Виржиниа Вүүлф, Харри Поттэр, Мэдэя, Вэртэр, Орэстэя, Том Соир, Пэтрарк, Гобсэк, Вэнэсүэл, Франсис Фүкүяама/хоёр нэр хоёулаа буруу/, Фэн Шүй/уг нь нэг ухагдахуун учраас салгаж бичихгүй/, Жөү династи, Людвиг фон Мизэс, Хомэр, Чосэр, Албэр, Ибсэн гэж бичиж байгаа жишээ захаас аван тааралдана. Хэрэв ингэж болно гэхэд хүрвэл Москва гэхийг Мушгиа, Тамбов гэхийг Томбоов, Ростов-Оросдов, Тюмень-Түмэн гэж бичихэд хүрнэ. Монгол хэл бол өргөлтгүй хэл. Тиймээс гадаад хэлний өргөлттэй үеийг монголоор уртатгалтай дуудах ёстой. Тэгэхийн тулд Хомер, Чосер, Албер, Ибсен, Гобсек, Петрарк, Шустер, Пулицер, Бичер Стоу, Венесуэл, Фрэнсис Фукуяама, Медея, Орестея, Вертер, Том Сойер гэж бичиж байж сая уншигчид гадаад үг байна гэж мэднэ, гадаад үгийг өргөлт, уртатгалтай дууддаг журмаар зөв хэлж дуудна.
.jpg)
Манай зарим хүмүүс кирил үсгээр бичихдээ худам монгол үсгийн дүрмээр бичих оролдлого гаргадаг. Кирил монгол ч тэр, худам монгол ч тэр, аль аль нь өөр өөрийн дүрэм журамтай. Худам монгол бичгийн үсгийн дүрмийг тэртээ 13 дугаар зууны үед их эрдэмтэн Чойжи-Одсэр тэргүүтэн зохиохдоо эгшиг жийрэглэх ёс ч гэдэг, эгшгээр амилах ёс ч гэдэг дүрмийг гол болгон зохиосон нь мянга шахам жил өөрчлөгдөлгүй хэрэглэгдсээр ирсэн. Харин ак.Ц.Дамдинсүрэн кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичих журмыг гол болгон баримталсан байдаг. Чойжи-Одсэр бандида худам үсгийн дүрмийг зохиохдоо дорно дахины олон хэлний нийтлэг амин сүнс болох эгшиг жийрэглэх ёс буюу эгшгээр амилуулах ёсыг баримталсан бол Ц.Дамдинсүрэн 20 дугаар зууны эхэн хагаст кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо кирил үсгийн эх голомт болох слав хэлнүүдийн, юуны түрүүнд орос хэлний амь болсон ёсыг баримталсан нь тэр. Ер нь дорно дахины хэлүүдэд эгшгээр амилуулах хэлзүйн дүрэм зонхилдог бол өрнө дахины нэлээд хэлэнд яаж ярьдаг вэ, тэгж бичих дүрэм түгээмэл байдаг.
Ингэж хоёр өөр дүрэм журмаар бий болсон хэлзүйн дүрэмтэй хоёр өөр бичиг үсгийг хольж хутгах нь буруу юм. Чингэх нь ёстой л өнөөх, илжгэнд арслангийн арьс нөмөргөсөн үлгэртэй агаар нэгэн болж байна аа. Кирил монгол үсгийн дүрэмд сайжруулууштай, засууштай зүйл цөөнгүй бий. Гэхдээ л үндсэн гол амин сүнсийг нь эвдэж боломгүй. Жишээ нь, үгийн үндсийг хадгалах, гээгдэх эгшгийн дүрмийг эргэж харах гэх мэт шинэчлэл хийж болно. Харин худам монголоор ингэж бичдэг гээд нэгэнт тогтсон дүрэм журмыг үл хэрэгсэн хамаагүй, замбараагүй өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь: хони, мори, хани, сэтхил, гараг, багатур, баатуд, гэгээлиг, хатуулиг, уушги, эрвээхий, дэгдээхий... гэж бичиж болохгүй.
Дахин хэлэхэд, энэ хоёр бичиг бол хоёр өөр бичиг үсэг. Аль аль нь зөв бичих өөрийн гэсэн дүрэмтэй, тэр нь хууль. Худам бичиг нь эгшгээр амилах, эгшиг жийрэглэх үндсэн хуультай. Энэ бол ганц монголчуудын худам бичгийн үндсэн хууль биш, ерөөс нийт дорно дахины хятад, япон, солонгос, мөхсөн манж, түвд гээд олон улс үндэстний бичиг үсгийн голлон баримталдаг зарчим, үндсэн тогтолцоо юм. Энэ бол гийгүүлэгч үсэг бүхэн эгшиг жийрэглэж амилдаг ёс. Тийм учраас тэр дүрмийнхээ дагуу бичээд одоо цагийнхаа амьд хэлний дуудлагын дагуу дууддаг. Азийн тэр олон хэлний бичиг үсгийн дүрэм ийм. Худам бичиг ч тийм.
Өөрөөр хэлвэл, одоо цагийн үг яриаг найман зуун жилийн өмнөх үсэг бичгийн дүрмээр бичдэг гэсэн үг. Тэгвэл кирил монгол нь үндсэндээ монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичнэ гэсэн үндсэн хуультай. Гэхдээ энэ нь бас хэмжээ хязгаартай. Аман ярианы хэлэнд яаж ярьдагаа тэр чигт нь буулгаад байж болохгүй. Сүүлийн үед ийм байдал ихээхэн гарах болсон нь Монголын төрөөс хуульчлан баталсан одоо ч хүчинтэй хэвээр байгаа Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг эвдэж буй гэмт хэрэг мөн. Худам бичгийн дүрмээр худам бичгээрээ л бичих ёстой, кирил монгол бичгийн дүрмээр кирил монгол бичгээрээ л бичих хэрэгтэй. Хооронд хольж хутгаж, хуучин бичгээр ингэж бичдэг тул кирилээр ч тэгж бичих ёстой гэж болохгүй ээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар
Сэтгэгдэл0
Уг нь эрдэмтэн мэргэдүүд Монголд цөөнгүй байх боловч, олон нийтийн хэрэгслийн гол тоглогчид хөтлөгч, сэтгүүлж, сурвалжлагч нэртэй нөхдүүд эх хэлийг минь ёстой нэг хайр найргүй өдөр бүр цаг тутам бүр ам нээх агшин болгондоо алж , доромжилж ханахгүй юмаа. Мэдлэг хомс болохоор ямар алдаа гаргаж байгаагаа мэдэхгүй бураад л бичээд л Монгол хэлийг мань булингартуулсаар ... Төрд байгаа хэд нь хүртэл худлаа чамирхсан буруу хэллэг үүсгэж тэрийг нь олон нийтээрээ дагаж далдаганаад . Хайран хэл минь. Хуулиа чангатгаж, буруу бичсэн, ялангуяа утга найруулгын алдаатай хэвлэл, зар самбар хэвлүүлж олон нийтэд дэлгэж байгаа нөхдүүдийг больтол нь торгодог, хариуцлага хүлээдэг болгох юмсан.Төрийн том хүн болж чамирхаж онгирсон нөхдийг жирийн хүмүүс дуурайсаар жишээ нь: Заахын нийт ялгалын хэрэглээ бүр хошин шог болж дууслаа. Шалгалтыг явуулж, зөрчлийг илрүүлжээ ч гэх шиг. Энгийн нэг үйлчлэгч авгай хүртэл: Гэрийг цэвэрлэнэ гэх зар өгдөг цөвүүн цаг иржээ.
Дарга үндэстний генерал доокторуудын байгаа царай нь энэ л байна даа.Дамдинсүрэн Орос Кирилл үсгийг авч Латин үсгийг цохихдоо шууд Орос дүрэм авч Төв Халх аялгуун дээр үндэслэсэн юм.Трактор пулемёт мэт нь Олон улсад хэрэглэдэг үг ч биш Орос үгнүүд! Англи Хятад хэлний талаар А-гүй бол оросжсон орк амаа татаж байх хэрэгтэй гээд хэлний ухааны доовтор байтугай мэргэжил ч үгүй би хэлчихье.Иш татахдаа хүртэл Холливүүд Роллинг Стөүнс гэж Монголчууд бичдэг гэж Оросуудтайгаа адилхан нохойтох хэрэггүй.Зөв гээд байгаа бичлэгүүд чинь бүгд Нармай Азийг доорд үздэг дэлхийн ганц үндэстэн Оросуудын бичлэг нь үнэн.Хятад үгнүүдийг Пининг-г Кириллээр галиглаж бичих нь зөв.Энэ оросжсон оркийн баталж байгаа бүгд үндсээрээ буруу. Англи үгнүүдийг ч бас адил.Оросын биш Дэлхийн жишиг ийм.Үнэндээ бол дүрэм нь үргэлж өөрчлөгдөж байдаг бичигт буруу зөв гэж маргалдах нь анхнаасаа утгагүй. Монгол хэл ч өөрөө бүрэн тогтож бүрэлдээгүй хэл.Нутаг нугын аялгуунууд нь үүнийг гэрчилдэг юм.
"Монгол хэл ч өөрөө бүрэн тогтож бүрэлдээгүй хэл...." ГЭЖ БУРЖ БАЙГАА ТЭР ИХ МЭДЭГЧ ЁСТОЙ ХАРАНХУЙГАА ХАРУУЛЧИХЛАА. МАЛ МИНЬ ЧИ АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭР МИНЬ БҮҮ ЯРЬ. ӨВСӨӨ ИДЭЖ УСАА УУГААД, ҮМБҮҮ ГЭЖ МӨӨРӨӨД ЯВЖ БАЙ ДАА ТЭГВЭЛ.
Морь гархад аль нутгийнхан хоржийлоо гэж хашгирдаг билээ? Куай жи ле буюу Хятадаар хурдан байна гэж орилж байгаагаа " хольцоогүй жинхэнэ Монголчууд" мэддэггүй л байхгүй юу! Голдуу хэн бурзайж,ёндоорхдогийг бас мэдэх л байлгүй. Соно хөх түрүү тэмээлзгэнэ гээд нутаг нутагт нэг л амьтныг нэрлэдэг.Нэг үндэстэн үү? За тэгээд Монголдоо хамгийн олон цус холилдсон Төв аймгийнхан голдуу Баруун Монголчуудыг хазгай хэлтэн,дөрвөд хүн хүн биш, Булганыхан будилаантай Завханыхан завхай гэж ирээд л доромжилдог. Яг нэг үндэстэн мөн үү? Оюун санааны хувьд ч хэл соёлын хувьд ч хараахан биш гэж бодож байна.Харин нэг Монгол үндэстэн бол яг одоо бүрэлдэж байгаа нь бол үнэн.Энэ үйл явц ялж Чингисийн Боржигон гэж цээжээ нүдэгч орос пзидагаар ярьдаг удмаа нуусан луухаанууд ялагдах нь эргэлт буцахгүй болсон гэж бодож байна.
Тийм ! Хэлний битгий хэл ердийн ахуйн механик философийг ч ухаарах хэмжээний боловсролтой хун байхгуй болсон доо ... Монголд гадна ( улс ундэсний ) ч , дотно ( угсаа ундэсний ) ч сонолт явагдаж байна ...
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, ЁСТОЙ НЭГ ЗОВНИДОГ ЗҮЙЛИЙГ МИНЬ ХӨНДЛӨӨДӨӨ. АНГЛИ ХЭЛ МОНГОЛ ХЭЛ 2-ЫНХОО ҮСГИЙН АЛЬ АЛИНД ОЙР ДӨТ ХЭЛЭГДЭЖ ДУУДАГДАХ БОЛОХЫГОО МЭДДЭГГҮЙН МААНЬ УЧИР НЬ, БҮХНИЙГ БҮГДИЙГ ОРОС ХЭЛНЭС, ОРОС ХЭЛНИЙ ҮГ НЬ ҮОРОСУУД ҮСГЭЭ ХАТУУГААР НЬ ДУУДАГ БУЮУ ҮГ БҮТЭЭЖ ХЭЛЭГДЭХ БОЛОХООРОО ҮСЭГ АВИАЛАГДАН ДУУДАГДАЖ ЗӨӨЛӨРДӨГГҮЙТЭЙ УЯЛДДАГ. ЭНЭ НЬ ОРОС ХЭЛЭЭС, ОРОС ҮГЭЭС БҮХНИЙГЭЭ БҮГДИЙГЭЭ ДАМНАЖ ДАМЖУУЛЖ ЯВЖ ИРСЭН МОНГОЛЧУУД БИДНИЙ ДИЙЛЭНХ ОЛОНХИД СУУГДЧИХСАНГАА ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЛГҮЙ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ӨВЛӨГДӨӨД СУУРИЛАГДЧИХСАН СУУРЬШЧИХСАНГААСАА ҮҮДЭЭД "У" ҮСЭГ ГЭЛТГҮЙ БҮХ Л ҮСЭГ МИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОРОС ХЭЛНИЙ АЯЛГАТАЙ БОЛЧИХООД ЗОГСОХГҮЙ АНГЛИ ХЭЛНИЙ ҮГИЙГ Ч ОРОС АЯЛГААР, ОРОС ХАТУУ ХЭЛЛЭГЭЭР ХЭЛЖ ДУУГАРЦГААДАГ. ҮНЭНДЭЭ БОЛ, МОНГОЛ ХЭЛ МИНЬ ИХ ЗӨӨЛӨН УЯН АЯЛГАТАЙ ХЭЛ ТӨДИЙГҮЙ, АНГЛИ ХЭЛНИЙ ҮСГҮҮД ҮГ БҮТЭЭХДЭЭ МОНГОЛ ХЭЛНИЙ ЯМАР ЯМАР АВИА, АЯЛГАД ДӨТ БОЛООД БҮТЭЭДЭГ ҮСГҮҮД НЬ МОНГОЛ ХЭЛНИЙ ЯМАР ҮСГҮҮДЭД ДХӨМ ДӨХӨЖ ОЧДОГИЙГ МОНГОЛ ХЭЛНИЙХЭЭ ҮГИЙН ДҮРЭМД ТУЛГУУРЛААД ГАРГААД ИРЧИХ
...ОРОС ХЭЛНЭС..., ...ХАТУУГААР НЬ ДУУДДАГ..., ...ДӨХӨМ ДӨХӨЖ...
Яасан ч их алдаатай бичдэг юм
Санал нэг байна. "Центр" гэсэн зөв санагдана.
БОЛОМЖТОЙ Ч, БОЛОЛЦООТОЙ БАЙДАГ САНАГДДАГ БОДОГДДОГ. УГ НЬ, БИДЭНД ХЭРЭГТЭЙ ШААРДЛАГАТАЙ АЖ ТӨРӨЛТӨД МИНЬ, АМЬДРАН СУУЛТАД МИНЬ, АХУЙД МИНЬ, ЭДЭД МИНЬ ХҮМҮҮСТ, ХҮМҮҮНД, ХҮНД ӨГӨӨЖТЭЙГ НҮНЖИГТЭЙГ ХЭРЭГТЭЙГ ЧАНСААТАЙ Л ТАНЬЖ МЭДЭЖ АВСАН ХЭДИЙ Ч, МАНЬТАЙ ХАМТДАА ХЭРЭГ ЗОРИГ БОЛГООД АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨХ НЭГЭНГ МОНГОЛ ХҮМҮҮСЭЭСЭЭ ЭРЭЛХИЙЛЭЭД ХАРААХАН УЧИРЧ ТААРЧ ӨГӨХГҮЙ Л БАЙНАДАА.
Нэгэнг гэж хэлдэггүй юм нэгнийг гэдэг юм. Чи өөрөө монгол хэлний хичээлээ дахин нэг үзвэл яасан юм
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ҮГ ҮСГИЙН АЛДААГ ХАМГИЙН САЙНААР ДЭЛГЭРҮҮЛЖ ХӨГЖӨӨЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮДИЙН ЭХЭНД СЭТГҮҮЛЧИД БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ОРНО.
Таны санааг уншиж олзуурхан дэмжиж буй. Бидэнд эрдэмтэд бол бий. Харин тэд энд дорвитой үг хэлдэггүй. Эх хэл бол гаднаас зөөдөг бараа таваар биш, хөрөнгө зээл ч биш, энэ бол зөвхөн монгол хүн монголоо алдахгүй байх дархлаа юм.Бид төрийн хэлний зөвлөл, Монгол хэлний хуультайгаа хамт ажилласан бол салхи сэвэлзүүлэх байлаа. Тоохгүй байна. Дагаж мөрдөх үгсийн дүрмийн хэд хэдэн эх сурвалж бий л дээ. Мөн цахим сүлжээнд саяхан гарсан монгол хэлний тайлбар толь |монголтоль.мн| монгол хэл зүйн дүрэм |монголхэл.мн|, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 18 мянган толгой үгтэй Монгол хэлний үгсийн дүрэм |1983| ховордсон байгаа. Үүнийг дахин хэвлэж хэрэглээнд гаргавал яасан юм. Мөн их эрдэмтний анх гаргасан “Монгол хэлний толь бичиг” бол ардаа мянган жилийн хуанли оруулснаар тэрээр өөрөө буруутаж Толь бичгийнх нь хуанлийг шатааж устгасан тэр толийг нэхэн хэвлэвэл сайн үйл болно. МУ-ын ШУ-ны академиас Л.Болд нягтлан хянаж гаргасан5 боть бий.
Нийгэмд асар нөлөөтөй МҮОНРТ-ээр ярьж буй монгол хэл бол хамгийн зөв, хамгийн соёлтой нь байх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчний бодлого, санхүүгийн бүрэн дэмжлэг дор үндэсний эрх ашгийн төлөө ажиллах үүрэг бүхий энэ байгууллага улс орон даяар мэдээлэл түгээх ийм том эрхтэй тул эх хэлээрээ зөв ярьж бичиж сурах талаар олон талт ажил санаачилж онцгой анхаарах хэрэгтэй
Нийгэмд асар нөлөөтөй МҮОНРТ-ээр ярьж буй монгол хэл бол хамгийн зөв, хамгийн соёлтой нь байх ёстой гэж би боддог. Яагаад гэвэл төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчний бодлого, санхүүгийн бүрэн дэмжлэг дор үндэсний эрх ашгийн төлөө ажиллах үүрэг бүхий энэ байгууллага улс орон даяар мэдээлэл түгээх ийм том эрхтэй тул эх хэлээрээ зөв ярьж бичиж сурах талаар олон талт ажил санаачилж онцгой анхаарах хэрэгтэй
МҮОНРТ-г үздэг хэдэн хүн байдаг юм болдоо. Танил талаараа л орсон байх гэж бодмоор царай муутай нь аргагүй, хэл ам нь зүгшрээгүй хэдэн хөдөөний саальчид л харагддагшдээ суваг сольж байнээ, хальт харагдах нээ
ОРОСЫГ МУУЛАХ ХЭРЭГГҮЙ. МОНГОЛ ҮНДЭСТЭН ОРОСЫГ ДАГАЖ БАЙЖ УСТАЖ АЛГА БОЛОХ АЮУЛЫГ ДАВЖ, ҮНДЭСТНИЙ ХУВЬД СЭРГЭН МАНДСАН ЮМ ШҮҮ. ЭНЭ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦЫН ДУНД ХЭЛМЭГДЭЛ ЗОЛИОС БАЙХ НЬ МЭДЭЭЖ БАЙСАН.
Орос үлгэр.Монгол үндэстэн Хятад Оросын сөргөлдөөн дээр оршиж байгаа.Гэхдээ Үнэн алдартны Оросууд Нармай Азийн ард түмнүүдийг доорд үзэж,Өмнөдийн хар халтаруудад саймширдаг хөгийн үндэстэн.Тэрэн дундаа нүүдэлчид гээд Монголчуудыг бүүр хамгийн доорд тавьж ханддаг! Гэтэл Оросуудын манийгаа турхираад сурчихсан Хятадуудад ийм арьс өнгө шашин шүтлэгээр бидэнд дайсагнасан хандлага байдаггүй."Европ"Оросуудын нүдэнд бид адилхан хэн нь ч хэнээсээ дээрдэхгүй сармагчингууд. Оросод хэн хамгийн ядуу дорой амьдардаг вэ? Хэл ус ч үгүй болж оросжсон Халимаг Алтай Тува Буриадууд.Тэгээд Чукча Чурканууд буюу Монгол шар төрхтөнүүд! Негрүүд Арабууд Латинууд Афганчуудын бөгсийг долоодог Оросуудад дээд төрөлтөнд Слав Грузин Армян Балтийн үндэстэнгүүд л ордог юм.Оросууд бүүр анх 16-р зуунаас Казах Киргизүүдийг турхиран Зүүнгарыг унагалцаж Төв Ази Сибирийг эзлэн орж ирэхдээ Монголчуудыг зүгээр цуурхалаар л удирдаж ирсэн байдаг нь харамсалтай. Төв аймгийнхнаас голдуу гардаг Монголчуудын дунд тархсан элдэв нутаг ус угсаа гарлаар доромжилж дайрсан үг хэллэгүүдийн уг үндэс нь пиздааны эх орон Орос л байдаг. Бидний нүүр царай! Эзэнгүй баталгаагүй цуурхалд итгэж Оросуудад удирдуулахаа одоо болих хэрэгтэй.
Монгол хэл улс төржсөнөөс болж асуудал үүссэн юм. Эрлэмтэд нь бас улс төржсөн, талцсан. Нэг ерөнхийлөгч гармагц давхиж очоод шинэ дүрэм зохиож лавлах гаргаад мөнгө олдог. зурхайчдын тэмцэл шиг. Одоо хэдэн оны дүрмээр бичих вэ гэхээс өөр аргагүй. Ингэж хэрэлдэж суухаар эсвэл латин үсгээ авсан дээр.
Тухайлбал, таны жишээнд дурдсан үгсийг яагаад заавал у-гаар бичих ёстой юм болдоо. Уг үгнийх нь эх хэлний дуудлагатай л ойртуулсан байна шүү дээ. Ялангуяа ШУ, технологиор монгол хэлээр унших юм огт алга. Монголчуудад энэ салбар хэрэггүй юу? Монголд хамгийн хоцрогдсон зүйл юу вэ гэвэл монгол хэл л байх шиг байна. дан ганц мал ахуй хуучирч хоцрогдож хоосон цэцэрхсэн уран зохиолын хэллэгээс өөр юум алгадаа эртэмдэд минь. Хар ярианы бүдүүлэг үг хэллэг чинь газар авч УБ-ын утаа шиг их борфессоррууд та нар яг утаагүй заах шиг байна. Энэ бичсэн юманд чинь нөгөө л цээж дэлдэхээс өөр юм алга.
жтаагүй ЗУУХ
Монгол хэлээ хамгаалах санаа гаргаж байгаа нь зөв. Харин хэлнээс ашиглах нэрээр мөн ч заваарч байна даа. Цахим техник гэж хэлийг минь эвдлэх гол эх үүсвэр болж байна. Твиттерээр маяглаж харилцах байдлаар юу болж буйг яриад ч нэмэргүй болж байх шиг. Миний мэдэхийн телевизор гэдэг яаж бичих талаар намын Төв хороо хүртэл авч хэлэлцэж байсныг санадаг. Энэ мэтээр гадаад үг авах бол эрдэмтдийн санааг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Аялгуу сайхан хэл минь цөөн хэдэн хүний тоглоомын талбай болох вий. Үндэстэн устахаас сэргийлэх эхний алхам нь хэлний дархлаа гэж яридаг хүмүүсээ сонсоосой
Монгол хэлээ хамгаалах санаа гаргаж байгаа нь зөв. Харин хэлнээс ашиглах нэрээр мөн ч заваарч байна даа. Цахим техник гэж хэлийг минь эвдлэх гол эх үүсвэр болж байна. Твиттерээр маяглаж харилцах байдлаар юу болж буйг яриад ч нэмэргүй болж байх шиг. Миний мэдэхийн телевизор гэдэг яаж бичих талаар намын Төв хороо хүртэл авч хэлэлцэж байсныг санадаг. Энэ мэтээр гадаад үг авах бол эрдэмтдийн санааг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Аялгуу сайхан хэл минь цөөн хэдэн хүний тоглоомын талбай болох вий. Үндэстэн устахаас сэргийлэх эхний алхам нь хэлний дархлаа гэж яридаг хүмүүсээ сонсоосой
Монгол хэлээ хамгаалах санаа гаргаж байгаа нь зөв. Харин хэлнээс ашиглах нэрээр мөн ч заваарч байна даа. Цахим техник гэж хэлийг минь эвдлэх гол эх үүсвэр болж байна. Твиттерээр маяглаж харилцах байдлаар юу болж буйг яриад ч нэмэргүй болж байх шиг. Миний мэдэхийн телевизор гэдэг яаж бичих талаар намын Төв хороо хүртэл авч хэлэлцэж байсныг санадаг. Энэ мэтээр гадаад үг авах бол эрдэмтдийн санааг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Аялгуу сайхан хэл минь цөөн хэдэн хүний тоглоомын талбай болох вий. Үндэстэн устахаас сэргийлэх эхний алхам нь хэлний дархлаа гэж яридаг хүмүүсээ сонсоосой
У ба Ү дээр санал нийлэхгүй байна. Цаад хэлэндээ ү-ээр хэлэгдэж байгааг нь бид заавал оросчилж у-аар дуудах хэрэггүй! Жишээ нь Холливүүд гэх нь зөв.
Монгол хэлийг хадгалах сайжруулахад багш нар их үүрэгтэй дээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд бас их үүрэгтэй. Бүх л мэргэжлийн багш нар монгол хэлэндээ сайн баймаар.
Иржийнүү болжийнуу яасийн явжийнаа гэх мэт хэлээ хазсан балй юмнууд их байнаа
Ийм л дампуу монгол хэлбичгийн эрдэмтэдтэй учир монгол хэлийг мехеех нехцлийг бурдуулсэн. Хэтэрхий хоцрогдсон, хэлний зуй тогтолыг ч мэддэггуй монгол хэлний олон ардын багш болон гавьяатууд гай ч их дээ!
Iim l dampuu hazgai heltei, uuriigee ihed bodson hooson tolgoinuudaas bolj ayalguu tugs Nongol hel mini bohirtoj baigaa yumaa.. Yalanguyaa setguulchid bol denduu shuu!!!
Хэвлэл мэдээллийнхэн , коммент гээчийг бичигчид л монгол хэл ,ялангуяа бичгийн хэлний бодийг хөтөлж байгаа.Энэ хүн ингэж онолдохын оронд алдаа гажуудлыг энгийнээр тайлбарласан товчхон юм бичсэн бол олонд хүртээлтэй ,ойлгомжтой байхсан
Ya Ganbaatar abugai kyatad kelnii gawyat doowtor bolokhoos yawch mongol bichgii kumun bus aa
Хэвлэл мэдээллийнхэн , коммент гээчийг бичигчид л монгол хэл ,ялангуяа бичгийн хэлний бодийг хөтөлж байгаа.Энэ хүн ингэж онолдохын оронд алдаа гажуудлыг энгийнээр тайлбарласан товчхон юм бичсэн бол олонд хүртээлтэй ,ойлгомжтой байхсан
Тийм ээ, таний зөв. ...шэдэвэр, лүмпэн, дилэр, комэнт, контэнт, цэнтр, Ниу-Иорк, Цэнтр, инстүүц ...гэх болж. Эд бүгд Баабарын шинэчлэл...
...үгийн үндсийг хадгалах, гээгдэх эгшгийн дүрмийг эргэж харах гэх мэт шинэчлэл хийж болно... Энэ талаар эрхэм судлаачтай санал нэг байна.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та өөрөө хятад хүний нэрийг Пөн, Дүн ... гэж бичихээ больчихоод ийм юм бичвэл сайнсан.
ЭНЭ УЛСАД ДҮРЭМ ЖУРАМ ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮҮГЭЭРЭЭ Л БАЙЯ. Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ҮСГИЙН ДҮРЭМ ХҮЧИНТЭЙ ХЭВЭЭР БАЙГАА ШҮҮ. ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР ШИГ БИТГИЙ ДУРТАЙГААРАА ХУЦАЖ, УЛЬЖ БАЙ.
iPhone барьж машин хөлөглөсөн хөдөө нутгийн хар ярианы хэлээр үг бүрийг хоёр болгож эх хэлийг бузарласан харууд гудамжийг эзэгнэж байна. Их цэцэрхэгч Тангадын Галсангаар барьсан гар утасны нь ажиллагааг монголоор тайлбарлуулж хичээл заалгамаар байна. Дэлхий англи мэт хоцрогдсон хэлүүдийг орхиж монгол хэлээр ярих цаг нэгэнт болоод байна.