Үндсэн хуулийн өөрчлөлт ба иргэн миний санал бодол
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай олон жил яриа болж байж сая хэлэлцүүлэгт орж байна. Ардчилсан нийгмийн үеийн Үндсэн хууль нь иргэдийн санаа бодлыг өргөн тусгасан хамтын бүтээл байх ёстой. Өмнөх Үндсэн хууль иргэдийн олон зуун (450) төлөөллөөр бүрдэж боловсрогдсон чамгүй сайн хууль болсон ч өнөөгийн ардчилсан нийгмийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна гэдэг үндэслэлээр өөрчлөхөд хүрсэн болов уу.
Аливаа Үндсэн хууль тухайн улс орон нийгмийн ямар баримжаагаар хөгжих, иргэдиин эрх, эрх чөлөөг хэрхэн хангах асуудлыг олон талаас нь баталгаажуулсан гол баримт бичиг, мөрийн хөтөлбөр мөн. Эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлт нь иргэн миний ажиглалтаар явган өөрчлөлт мэт санагдана. Энэ өөрчлөлт иргэдийн оюун санаа, төрийн түшээдийн ёс суртахуун, тэдний төрийн хэрэгт оролцох үүрэг, хариуцлагатай холбогдсон ямар нэгэн заалт ороогүй юм байна. Иргэд нь төрөө дэмжиж, түшээд нь иргэдээ эрхэм болгоогүй улс оронд ардчилал ном ёсоор үл хөгжинө.
Ардчилал, иргэдийн санаа бодол тэдний язгуур эрх ашгийг цөм болгон төр бодлогоо явуулан тоглолт хийх ёстой. Манайхан зах зээл гэдэг ойлголтын ардчиллыг умартан зах зээлийг олз ашгийн хэрэглүүр болгон өрөөсгөлөөр хөгжүүлж байгаа болно. Ер нь ардчилал гэдэг ойлголтыг дээр дооргүй бүх түвшинд анзаарахгүй буюу анзаарахыг хүсдэггүй бололтой. Тиймээс ямагт зөрчил, тэмцэл хүйтэн цэвдэг хандлага газар авсаар байна. Ардчиллын үнэт зарчим нь "хүн төвтэй нийгэм, хэрэглэгч хаан" гэсэн хууль үйлчилдэг. Тиймээс иргэд наймаачдыг атгандаа, төрийн түшээдийг дуртай цагтаа хоолноос нь салгадаг тийм хууль журам үйлчилдэг байвал сая ардчилал зөв голдиролоор явна. Гэтэл манайд иргэдээ морь нохой мэт үздэг хоцрогдсон дээрэнгүй сэтгэлгээнээс салаагүй байна. Улс үндэстэн бүр уламжлалт ёс зүй (бичигдээгүй хууль) ёс суртахуун (зан заншил)-тай байдаг. Манайд уламжлалт мал аж ахуй, буддын философид үндэслэсэн ёс суртахуун олон зууны турш үйлчилж ирсэн. Язгуур нь хүн хүнээ хайрлах эрхэм суртахуун юм. Энэ зарчим нь ардчиллын зарчимтай яв цав нийцдэг болой. Аль ч нийгмийн үед монголчууд алтан төрийн минь сүлд өршөө гэж залбирч ирсэн байтал өнөөдөр төрөө адалдаг, төр шиг муу юм байхгүй болсон байна. Төрийн ухаангүй мунхаг түшээдийн балгаар ийм болсон ажгуу. Иймээс,
1 .Төрийн түшээдийг насны хязгаараар бус хүмүүнлэг чанар, ямар нэг эрх ашгаас ангид хүмүүсээр бүрдүүлэх нь чухал юм.
2. Бусдыг дуурайх биш уламжлалт зарчмаа үндэс болгон аливаа асуудалд хандах. Монголчууд тэгш тоог төдий л ойшоодоггүй. Их хурал нь 76, Шүүхийн ерөнхий зөвлөл нь 12, Үндсэн хуулийн Цэц нь мөн 12 гишүүнтэй байдаг. Их хурал нь 77, 79 гишүүнтэй, бусад субьект нь 13 байхад болохгүй юм байхгүй. Хугацааг 4, 6, 8 жил гээд байгаа нь тэнцвэрт харьцаа руу шахаж тодорхой үр дүн муу байдаг бололтой. Сунгах болохоор мөн л 6, 8, 12 жил. 7, 9 байж болдоггүй нь юу билээ.
Монголчууд 7, 9-ийн тоог нэлээд эрхэмд үздэг. Долоон бурхан одонд 3, 4 сая иргэн цөм багтдаг. Чингис богдын 9 өрлөг, Их засаг хуульд ихэс дээдсүүд ижил захирагдана. Нийгэм журмын үед улс төрийн товчооны 7 гишүүн Үндсэн хуулиар төрийг зохицуулж байв. Богд хаант улсын үед дээд, доод хурал дөрвөн аймгийн хаад л төрийг барьж байсан болно.
3. Нэгэнт батлагдсан Үндсэн хуулиа чанд сахин биелүүлэх асуудалд хайнга хандсан, төрийн зохицуулалттай зах зээлийн тухай заалтыг хэрэгжүүлж чадаагүйгээс үнийн хөөрөгдөлд сөхрөн, ядууралд орж өр ширэнд баригдаж иргэдийн 40 хувь нь ядуу амьдарч ирлээ.
4. Аль нэг нам, сонгууль ашиглаж төрд шургалан ороод, төрийн болоод ард түмний өмчийг завшсан бодлого явуулж баян хоосны ялгаа ихэсч ардчилал байнга зөрчигдөж ирэв. Бизнесийг дэмжих нэрээр Үндсэн хууль зөрчиж, аливаа үйлдвэр хөгжүүлэх сонирхолгүй болгож улс орны хөгжил зогсонги байдалтай явж ирлээ. Энэ мэт олон асуудалд өөрчлөлт орсонгүй.
5. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх хэмжээний тухай өөрчлөлт нэлээд яригдаж байгаа бололтой. Ерөнхий шүүгч, прокурорыг Ерөнхийлөгч томилдгийг болиулж буй нь зөв юм.
Ерөнхийлөгчийн хориг, зарлиг бусад удирдамжийн бичиг баримтыг (бүх ард түмнээс сонгогддог учир) зайлшгүй анхаарах учиртай. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгчтэй байх улс тер, эдийн засаг, эрх зүй, ёс суртахууны таатай нөхцөл бүрдээгүй гзж ахмадууд үзэж байна. Японы жишгээр Ерөнхий сайд нь бүхнийг хамаарч уламжлалаа барьсан байх нь зохимжтой мэт санагдана.
6. Үндсэн хуулийн өөрчлөлтийн журмын тухай хуульд хайрцаглагдан дорвитой өөрчлөлт хийхгүй байгаа бололтой. Хэлэлцүүлгийн явцад шашны асуудал заавал хөндөгдөх шаардлага бий болов. Монголд 20 шахам шашны урсгал, 30 гаруй нам ард түмний оюун санааг тарамдуулж зохисгүй байдалд хүргэж байна. Залуус шашны элдэв суртлаас болж амь насаа алдаж байна.
7. Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комиссын эрх хэмжээг өргөсгөх, одоогийн байдлаар тус комисс нь шүүх, прокурорын ажилд анхаарлаа хандуулж, хүний эрхийн түгээмэл тунхаг, иргэдийн эрх чөлөө, амьд явах эрх, зөрчигдөж буй эсэхэд онцгой анхаарч, төр түүний институц байж иргэдийн эрх зөрчигдсөн даруй арга хэмжээ авдаг байх. Нэг үгээр ойлговол Хүний эрхийн үндэсний комисс нь "Ардчиллын цагдаа" мөн. Тиймээс хүний эрхийн асуудлаар хэнд ч хариуцлага тооцох огцруулах, улс төрийн эрхийг эвдэх зэргийг Үндсэн хуульд тов тодорхой оруулах хэрэгтэй байна.
Үндсэн хуулийн Цэц өнөөдөр иргэдийн өргөдлөөр төдийгүй өөрөө хяналт тавьдаг. Ялангуяа орон нутагт Үндсэн хууль болон бусад хууль зөрчих нь ердийн асуудал болсон байна. Энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Олон улсын жишгээр "Үндсэн хуулийн шүүх" гэж нэрлэх. Намуудын асуудлыг Үндсэн хуулийн Цэц (шүүх)-ээр шийдвэрлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар давхардсан агуулгатай олон нам байгааг анхаарах ёстой. Тэр ч байтугай Үндсэн хууль зөрчиж болзошгүй намууд ч бий болох төлөвтэй (зөвхөн эрх ашиг хөөцөлдсөн) байна.
8. Орон нутгийн засаг захиргааны нэгжийг зах зээлийн жамын дагуу, өргөсгөн цөөлөх, 18 аймаг 150 орчим сумтай, нийслэлийн дүүргүүдийг татан буулгаж хороог бэхжүүлж, эрх хэмжээг өргөтгөж ойртуулан ажиллах боломжийг .хангах, дүүрэг мэтийн дамжуургийн шинжтэй хүнд суртлын, бүтээмж багатай байгууллагын хэрэг юусан билээ. Дүүрэг бол манай уламжлалт нэгж биш (1965 онд 10 сая хүнтэй байсан Москвагийн захиргааны нэгж билээ). Сум дүүргийг цэгцэлснээр орон тооны хэмнэлт гарч иргэдэд ойртон нягтарна. Ялангуяа сумдыг цэгцэлснээр нутаг бэлчээр өргөсч, ЖДҮ хөгжих боломж нэмэгдэж, борлуулалт өснө. Баг хороог хөгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэдэд ойртоно. Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал ардчиллыг улам бүр “бэхжүүлж иргэдтэй тулж ажиллан санал хүсэлт, эрх чөлөөг бүрэн ханган ажиллах өргөн боломж нээгдэнэ.
Д.ДЭМБЭРЭЛ /Сонгинохайрхан дүүргийн XXIX хорооны иргэн/
Сэтгэгдэл0
davar
Гөлийсөн өмхий хар Ухна чи 60 тэрбумын шахаасуудаа зайлуулахгүй юм бол чиний хүчингийн хэрэг мөн Тэрэлжийн казино эдлэн газруудын чинь баримтуудыг сонинд тавина шүү.
Япон герман гээд хөгжсөн улсыг рараад жишээ аваач. Ерөнхиылөгч эв нэгдлийн бэлгэдэл биздээ Баттулгын орллцохгүй юм гэж алга үл бүтэх
naad tangad battulgaa shuud ogtsor mongold gai bolj bna
Маш зөв санал.ухаалаг саналууд б.а.орон нутгийн засаг захиргаа .сумыг зоригтой нэгтгэх хэрэгтэй.зөвхөн албан тушаал горьдсон одоогийн засаг дарга нар янз бүрээр эсэргүүцэж байдгийг тоолгүй зоригтой хиих нь зөв юм.
gol hurelsukh shig ordnii huivaldaanaar ES boloh bolomjiig ni yaaj haasiin, haahgui ih erh medel ogvol tegeed l taviad tuuna shuu dee ulsaa
"Долоон бурхан одонд 3, 4 сая иргэн цөм багтдаг." гэж энэ иргэн Дэмбэрэл юугаар юуг хулхидах санаатай? Монгол түмэн "Долоон өвгөн" гэдэг байсан. Зарим нутагт тэр одыг "Шанага долоо" гэдэг. Монгол нийтээр "дордохын долоо", "долоон дор" гэдэг шүү. Чингис хаанд өрлөгүүд гэгч байсан. Гэвч 9 гэдэг тотсон тоотой байгаагүй. Хожмын зохиолч бэлгэдэгч сударч нар өрлөг гэх зохиол гаргасан шүү.
баянзүрх дүүрэг бага шар хоолойн аманд удамшин мал маллаж ирсэн малчдын газрыг өөрсөдөд эзэмших өмчлөх эрх өхгүй захирамж гаргадаг засаг даргагүй газрын албаны дарга байнага солигддог гэдгээр газар дээрээ дорвитой ферм эрхлэх барилга байшин барих ирээдүй харагдахгүй байсаар зарим нь үхэж зарим нь хот руу нүүсээр байна ийм жишээтэй зам нь там болсон арзгар ургаа чулуутай машин эвдэж дугуй нь хэмтэрч хэлтэрч элэгдэж хурдан унадаг гэнэлээ олон түмний үг ортой байх гачуурт гэж хотын нэг район байхаа автобус явахгүй малчдын хүүхэд замын машинд сууж хичээлд очдог машин олдохгүй бол найман километр явган явдаг гэсэн замд машин эвдрээд хаяхаяхад хавийнхан шөнийн дотор тонодог малын хулгай чоно ихтэй гэнэлээ хотын дэргэд ийм арав гарухан километр газар замгүй байна хот доторхи зам засч мөнгө идсээр байна
Хаантай байж Япон шиг Ерөнхий сайдтай болдог юм. Герман дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны улмаас Засгийг нь тийм сул байхаар үндсэн хуульд нь оруулж өгсөн бөгөөд шинэ канцлер сонгогдоод АНУ-д очиж II дайны үеийн гарээнд заавал гарын үсэг зурдаг билээ.
Ерөнхийлөгч.ёрөнхий сайд 2 г нэгтгэх нь зөв.яӨаттулгад оролцохгүй ажил гэж алга.өөрийн толгой алга.
Гэнэт л дугаар хрооны иргэд гарч ирээд үндсэн хууль өөрчил гээд хашгиралдаад уналаа.зохион байгуулттай ажиллагаа гэдэг нь тодорхой.иргэдийн нэрийг эрх баригчид ашиглаж бна
Би энэ тѳрийг бүр ойлгохоо байлаа!!! АЖЛАА МЭДДЭГ ТѲРИЙН ХАР ХҮН БОЛ -БООЛ мэт харьцаж хамаг муу муухайгаа чихэх юм, АЖЛАА МЭДДЭГГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ХҮНИЙ АЯ ТАЛ ЗАССАН БЯЛДУУЧ ХУДАЛЧУУД НЬ -ХААН мэт авирлаж шагнал урамшуулал хүртэж байнга шат дээш ѳгсѳх юм.
энэ төр гарч ирээ засгийн газар байгуулагдаад хүнийй нүдэн дээр илт ажиллаж их юм хийснийг үгүйсгэхгүй авилгачдыг илрүүлж байна ерөнхийлөгч ерөнхий сайд их хурал хэвийн ажиллаж байна ганц нэг хүнийг эс оролцуулбал----------ганцхан одоо буурахгүй идэвхжүүлээд байх хэрэгтэй хятад орсын авилгатай тэмцэх бодлоготой уялдуулж эрчимжүүлэх хэрэгтэй
энэ төр гарч ирээ засгийн газар байгуулагдаад хүнийй нүдэн дээр илт ажиллаж их юм хийснийг үгүйсгэхгүй авилгачдыг илрүүлж байна ерөнхийлөгч ерөнхий сайд их хурал хэвийн ажиллаж байна ганц нэг хүнийг эс оролцуулбал----------ганцхан одоо буурахгүй идэвхжүүлээд байх хэрэгтэй хятад орсын авилгатай тэмцэх бодлоготой уялдуулж эрчимжүүлэх хэрэгтэй
энэ төр гарч ирээ засгийн газар байгуулагдаад хүнийй нүдэн дээр илт ажиллаж их юм хийснийг үгүйсгэхгүй авилгачдыг илрүүлж байна ерөнхийлөгч ерөнхий сайд их хурал хэвийн ажиллаж байна ганц нэг хүнийг эс оролцуулбал----------ганцхан одоо буурахгүй идэвхжүүлээд байх хэрэгтэй хятад орсын авилгатай тэмцэх бодлоготой уялдуулж эрчимжүүлэх хэрэгтэй
Ene ulsad hol tolgoi alga ter ni deer baihoo
Засгийн газрын гишүүдийг гаднаас томилдог болбол их хурлын гишүүд албан тушаалын барьцаанд орохгүй болно.
Энэ ажлыг Ерөнхийлөгч хийвэл яасан юм бэ? Ерөнхийлөгчид эрх олгож Засгийн газраа байгуулж, түүний удирдлагад Ерөнхий сайд нь ажилдаг байвал Улс орон нэг чиглэлд хөгжинө. Одоогоор Ерөнхийлөгч шагнал өгөхөөс өөр ажилгүй, түүний санаачилсан, ярьсан зүйлүүд огт хэрэгжихгүй байгаа шүү дээ Хөрш 2 том орон Еөнхийлөгчөөрөө удирдуулаад эмх цэгцтэй хөгжиж байгаа шиг Монгол Улс эмх цэгцтэй хөгжиж чадахгүй байгаа нь олон толгойтой засаглалтай холбоотой биш үү
маш зөв
сайн байцгаана уу? МЭДЭХГҮЙ ЮМДАА, УЛС УЛСЫН ХҮМҮҮС, ХҮН АРД, АЖ ТӨРӨЛТ, АМЬДРАН СУУЛТ, ЦОГЦ, ЦОГЦЛОО,ТӨР, ЗАСАГ ХУУЛЬ, ЗАСАГЛАЛ, ЭНЭ БҮХЭНДЭЭ ТААРСАН ТОХИРСОН ТЭДНИЙХ Л БОЛОХ ҮНДЭНИЙ ЦААЗ БИЧГИЙГ НЬ ТАС ХАЙЧИЛЖ АВААД "МАНАЙД ЭНЭ НЬ ТААРНА, ИНГЭХ НЬ ЗОХИМЖТОЙ" ГЭЭД БАЙХААР БИДНЭЭС ЮУ Ч ҮГҮЙ, -БИД ЯАХ ЮМБЭ, ХЭРХЭХ ВЭ ГЭХ ЮУ Ч ҮГҮЙ-, ҮХРИЙН БӨӨР ШИГ ЭРЭЭВЭР ХУРААВАР, ЭНД ТЭНДХИЙН ГАЗРААС ЦЭЭЖИНДЭЭ ДҮРСЭЛСЭН САНААШРАЛДАА АВТААД ЯМАР Ч УТГА, УЧИР УЧИГ ОНЬЧ БАЙХГҮЙГЭЭР ТАСАР ТАТААД ХАЙЧИЛЖ АВЧИХСАН ЦААЗ БИЧИГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА МОНГОЛЧУУД БИДЭНД БАЙГАА ЮМУУ. ТЭГЭХИЙН БОЛ БИД МОНГОЛЧУУД, МОНГОЛ, МОНГОЛЫН ТӨР, ЗАСАГ ХУУЛЬ, ЗАСАГЛАЛ БАЙЖ ЯАХЫН. БУСДЫН АЖ ТӨРӨЛТ, АМЬДРАН СУУЛТ, ОРОН ГЭРЭЭ ХЭРХЭН АВЧ ЯВЖ БУЙГ НЬ ХАРАЛГҮЙ, ҮЗЭЛГҮЙ Л ЯАХАВ Ч УЧРЫГ НЬ ОЛООГҮЙГЭЭР ТАГ ХАРАНХУЙ СОХРООР #МАНАЙД ЗОХИМЖТОЙ# #МАНАЙД ТААРНА, ТОХИРНО# ХЭМЭЭГЭЭД АЙЛЫН ЮМЫГ СУГА СУГА ТАТАЖ АВААД БАЙХ ДЭМИЙ Л БОЛВУУ. ЗАРИМДАА Ч, СУГАЛСАН ЗҮЙЛ ЮМ ҮНДЭСЭЛЖ ЧАДАЛГҮЙ ҮХЧИХДЭГ ЯВДАЛ ИЙ БУЙ БАЙДАГ.
Дээд,доод 2 танхимтай парламенттай болгочихоочээ. Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй.
За аа, ЕС бүхнийг хамаардаг болчихжээ. Үрэлсү ЕС хэвээрээ байх уу. Одоо бол ёстой хэрэггүй, хөлдүү бага дарга гэдгээрээ л гайхуулж байна.