НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски 2019 оны есдүгээр сарын 2-11-нд манай улсад ажилласан. Энэ талаар “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлж байв. Аргентин гаралтай ноён Хуан Бохославски нь 2014 оны тавдугаар сарын 8-нд НҮБ-ын Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогджээ. Тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (НҮБХХБХ) Төрийн өрийн шинжээчээр ажиллаж байсан. Төрийн хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан шинжээчдийн группын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн туршлагатай. Бохославски нь аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг шинжээч юм байна.
Тэрээр Монгол Улсын өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх, ашигт малтмалын үр шимээ нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр хэмжээнд шингээж буй, улмаар хүний эрх болон тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох , хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэх зэрэг дөрвөн чиглэлээр ажиллахаар ирсэн байгаа юм.
Энэ хүрээндээ Засгийн газрын найман яам, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалтууд хийсэн байна. Түүнчлэн Оюутолгойн уурхайд биечлэн очиж, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, Ханбогд сумын Засаг дарга, нутгийн иргэдтэй ч уулзаад амжжээ.
Ингэж арваад хоног ажилласны дараа Хуан Пабло Бохославски хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг өгчээ. Эдгээрээс “Оюутолгой” компанийн усны хэрэглээний талаарх дүгнэлт анхаарал татаж буй юм.
Тэрээр “…Байгалийн баялгаас хэт хамаарах нь эдийн засгийн боломж, мөн сорилт авчирдгийг дэлхийн олон улс орон батлан харуулсан. Нөөц баялаг ихтэй байх нь нэг талаар ерөөл хэдий ч энэ нь хөгжлийн үйл явцад бүтцийн, мөнгөний болон бодлогын хана хэрэм босгон өсөлтөд саад учруулах хэлбэрээр хараал болж хувирах нь ч бий” гээд зөвлөмждөө Оюутолгойн ашиглаж буй усны асуудал нутгийн малчдын бүлгүүд 2012-2013 онд Дэлхийн банкны Омбудсмены газарт уг уурхайн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөрийн талаар гомдол гаргасан тухай дурджээ. Тэдний гомдолд малчид Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа нь ирээдүйд усны нөөцийн хомсдолд хүргэх, бэлчээрийг доройтуулах, нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учруулахтай холбоотой асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тэд мөн хангалттай хэмжээнд нөхөн олговор олгогдсон эсэхэд эргэлзэж байна хэмээснийг дурджээ.
Ингээд “…Оюутолгой нь ашигласан газрын гүний усныхаа 80 хувийг цэвэршүүлээд эргүүлэн ашиглаж буй хэдий ч маш их ус шаарддаг уурхай юм. Малчид, нутгийн иргэд, Ханбогд сумын засаг захиргаа Оюутолгойн төсөл эхэлснээс хойш худаг,булаг шанд хэрхэн аажмаар ширгэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Мэдээжийн хэрэг, усны хангамж нь говь цөл нутгийн нүүдэлчин иргэдийн хувьд чандмань эрдэнэ, тэдний амьжиргааны эх үндэс шүү дээ. Мега төслүүд нь усны эх үүсвэр, хүртээмж, чанартай холбоотой хүний эрхэд олон тооны нөлөөлөл үзүүлж болно. Энэ хүрээнд Оюутолгой нь малчдыг гүний худгийн усаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдэл нь зарим хүндрэлтэй учирчээ.
Нэгд, энэхүү шийдэл бэлчээрийн усгүйдлээс сэргийлж чадахгүй бөгөөд говь цөл нутгийн биологийн олон янз байдалд эргэлт буцалтгүй үр дагавар бий болгохоор байна.
Хоёрт, малчид цөлд байгуулсан гүний худгаас ус авахын тулд моторт насос ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл малчид бүгд насос ашиглах эдийн засгийн боломжгүй. Энэхүү бодит нөхцөл байдал нь тэднийг мал аж ахуйгаа эрхлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн цөл дэх газрын гүний ус нь туйлын эмзэг. Маш бага хэмжээгээр нөхөн сэргээгддэг. Тиймээс гүн рүү явах тусмаа усны хүртээмж багасч, усан хангамж илүү хүндрэлтэй байх болно.
Гуравт, усан хангамж хүндрэлтэй болох тусам цөөн хэдэн гүний худгаас хамааралтай болсон. Үүнээс болж малчдын малаа тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн дадал заншил өөрчлөгдсөөр байна.
Түүнчлэн ашиглагдаж эхлээгүй байгаа гүний уурхай нь уг төслийн хамгийн том үе шат тул гүний уурхайн хүний эрх болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, нэн ялангуяа малчдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх замаар нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах, болзошгүй үр дагаврыг арилгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Уг нь бол энэхүү нөлөөллийн үнэлгээ аль хэдийнээ хийгдчихсэн байх ёстой байв. Миний бие түүнчлэн, хөрөнгө оруулагчдын үүрэг, хариуцлагын тухай асуудлыг энд цохон тэмдэглэмээр байна.
Богино хугацаанд Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүхий л талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хангамжийн бусад хувилбарыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөе” гэжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын хараат бус шинжээч ноён Хуан Пабло Бохославски Оюутолгой говийн усыг шавхаж, нутгийн малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна хэмээн дүгнэсэн байна. Эрхэм таныг үүнийг уншиж байхад ч говийн гүний усыг шавхагдсаар л байгаа гэсэн үг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Б. Дамдин-Очир гэдэг хүн та Монголчууд биднийг гадаа хүний нэр хэлээд тэнэгтүүлж хуурч чадахгүй. Ямар ч авцалдаагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичхээсээ ичих хэрэгтэй.
Усгүй бол чи ч ингэж харангадаж хэрэлдэж чадахгүй л дээ
С.Баяр, Баярцогт нар сайн гэрээ хийсэн гээд л байсан. Тэдний хийсэн гэрээнээс болж говийнхон харангадаж үхэх дээрээ туллаа. Монголын авилгалч шүүгч нар ийм хүмүүсийг хамгаалаад байгаад хамаг уччир байгаа юм.
Б. Дамдин-Очир гэдэг хүн та Монголчууд биднийг гадаа хүний нэр хэлээд тэнэгтүүлж хуурч чадахгүй. Ямар ч авцалдаагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичхээсээ ичих хэрэгтэй.
Усгүй бол чи ч ингэж харангадаад хэрэлдэж чадахгүй л дээ

Зугээр гадагшаа урсан гарч байгаа Хэрлэн, Орхон голоос говьруу ус татах тосолийг зогсоосон УИХ-ын тэнэг гишууд л эх орноосоо урвагчид болж байгаагаас ялгаагуй болж байгаа юм даа айн
Ми овогт болон Ми овогтын бөх идэж баахаас өөр эрдэм чадалгүй мангар Бат-Эрдэнэ нар Орос Хятадаас авлига авсан нь ойлгомжтой асуудал.Ми овогт говьд мал таргалуулахгүй төмс ногоо ургуулахгүй байх үүрэг Хятадын талаас хүлээсэн.Мангар хар аварга нь Оросуудын усыг тасалдалдуулахгүй байлгах үүрэг хүлээж бас өөрийн Оросоос авдаг өвсний бизнесээ таслахгүй байлгах бодлогоор авлига авсан нь тодорхой.Иймэрхүү монголчуудын эх ашгаас урвасан хулгайч нарыг төрөөс зайлуулж хөөх хэрэгтэй.

Нэг гадаад царайтай тэнүүлчин ирээд юм ярихаар үнэн болчих уу шинжлэх ухаан гэж юм байдаг даа энэ чиглэлийн шу-ны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг байгууллагаар үнэн худлыг нь хагалуулах хэрэгтэй
Гадаад ч гэсэн үнэн үг хэлсэн байна ш дээ
Энд гарц ганцхан бий. Энэ бол шинэ төв цзвэрлэх байгууламжаас гарах усыг дахин цэвэрлэж ашиглах төслийг яаралтай хэрэгжүүлэх.
Хаха
Гадаргын урсацын тохируулага хийж хосолмол аргаар усыг ашиглах шаардлагатай, газар доорх усны нөөцийн судалгаа найдвартай хийгдэж, авч болох усны тооцоог эрдэмтэн мэргэд, мэргэжилтүүд нарийн тооцоолж батлуулсан юм,санаа зовох хэрэгүй шүү
Ирээдүйд энэ уурхайд оруулсан мөнгөнөөс хэд дахин илүү мөнгөөр гадаадаас ус авах уу гэдэг асуудлыг тэр хэцүү үед ярих уу эсвэл одоо хэлэлцэж эхлэх үү гэдэг асуулт гарч ирж байна даа.

Манай алдарт МАН АН 2 -н хийсэн гэрээний үр дүнд нь Оюу толгойн ашиглах усыг метр кубээр нь хэдхэн мөнгөөр буюу бараг зүгээр шахуу өдөрт 80 000 М3 ус ашигладаг гэрээ хийсэн нь нэг иймэрхүү.Дээр нь баялагаа хямд ажилчидаар ухуулаад зөөлгөөд дуусахаар хэдэн хуучирсан сендвичэн амбаар л үлдээнэ.Өмхийрж ялзасан намын дарга нар нь тэрмүед харин баяр ёслолын байдалтай үдэж гаргаж өгөх байлгүй.

Зөв зүйлийг ул суурьтай гаргаж тавьжээ...
Оюу толгойг авахын тулд Монголын зарим нөхдөд бүү хэл гадаадын доншуурчдад мөнгө зарж, монголыг сөхрүүлэх бодлого барьж байна.
Оюутолгойг зогсоох .царцаах арга хэмжээ авдаг төр засагтай болтлоо хүлээхээс дээ
Усгүй болчихвол алтаар яахиим бэ. Улсгүй болчихвол амьд яваад яахиим бэ .Ахан дүүс минь
манай говь нутагт ус шижир алтнаас үнэтэй эрдэмтийн хэлээд байгаа хужир давс ихтэй тэр усийг нь уул уурхайдаа хэрэглэж болмоор юмдаа
Энэ хүн говийн усны тухай маш зөв дүгнэлт гаргаж өгсөн байна. Эцсийн эцэст бид л энэ нутагтаа үлдэж малаа маллаж амьдрах нутаг шүү дээ! Манай засаг төрийн ХАРАЛГАН нөхдүүд УСНЫХАА тухай хариуцлагатай арга хэмжээ авч чадахгүй байгаа нь харамсалтай байна. Усгүй бол бид яаж амьдрах нь БҮРХЭГ байна шүү дээ!!!
НҮБ их дипломат хэллэгтэй, маш зөөлхөн хэлж байгаа бөгөөд өөр усны эх үүсвэр олох гэдэг нь бүр ч их үр дагавартай. Нөгөө хойноос Орхон, Хэрлэнгийн усыг урагш татах төслүүдээ шахах боломж олгож байгаа юм. Энэ нь улам олон аймгийн хүн амын усыг ашгаа авч чадахгүй маргалдсаар буй цөлмөгчдөд өгөх улмаар хүн ардын хооронд зөрчил мөргөлдөөн үүсэх үр дагавартай. ОТ болон уурхайнууд монгол түмнийг хуваагдмал, мөргөлдөөн үүсэх, хүч хэрэглэхэд дуудах нөхцөл бүрдүүлээд байна.

Bid usgui amidarch chadahgui gedgee oilgohgui l bnadaa yana daa..
Өвөрмонголын нутаг бас усгүй болох үед хятад хилээ хаана.