Туул гол дагуух хурдны замын бүтээн байгуулалт гэгч эхэлмэгцээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Уг төслийн хүрээнд Туул голын ай сав дахь байгалийн бургасан төгөл, ногоон байгууламжийг их хэмжээгээр устгаж байгаа нь экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж буй билээ.
Мөн Туулын хурдны замын тендерт Хонконгийн гэх “ХаоЮань групп” гэгч компани ялсан. Гэтэл энэ компани нь өмнө нь хурдны замын төслүүд дээр огт ажиллаж байгаагүй гэнэ.
Ер нь Хятадад ижил төстэй нэртэй компаниуд их байдаг. Энэ нь андуурмаар ойролцоо нэр сонгож, өөрсдийгөө олон улсын нэр хүндтэй том компани мэт харагдуулдаг схем гэсэн үг.
Луйварчид Монголд ч өмнө нь ийм сценари хэрэгжүүлж байсан.
Тодруулбал“МакКензи”-ий нэрийг ашигласан хуурамч компани Сайншандын ТЭЗҮ-г боловсруулж байлаа.
Өөрөөр хэлбэл Туулын хурдны замыг барих ажилгадаадын нэр хүндтэй компаний нэр барьж итгэл төрүүлж, төсвийн мөнгө угаах схемийн нэг юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байна.
Иймээс ч Туулын хурдны замын тендерт ялсан “ХаоЮань групп” гэгчийг сайтар шалгах ёстой юм биш үү?
С.Сарнай
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл11
Нчмбаатар ба хотынхон дан хятад кампаниудыг тендерт шалгаруулдаг юмаа ямөнгө угаадаг бололтой Эдийн засгийн аюулгүй байдлын ойлголтгүй энэ хүнийг Оюунэрдэнэ нутгархаж хотын дарга хотын намын дарга болгосон Намаа маш муухай мэдлэггүй ашигч дураараа аашлагч хотын төсвийг дураараа үрэн таран хийгч гэж харагдуулж байна
Нчмбаатар ба хотынхон дан хятад кампаниудыг тендерт шалгаруулдаг юмаа ямөнгө угаадаг бололтой Эдийн засгийн аюулгүй байдлын ойлголтгүй энэ хүнийг Оюунэрдэнэ нутгархаж хотын дарга хотын намын дарга болгосон Намаа маш муухай мэдлэггүй ашигч дураараа аашлагч хотын төсвийг дураараа үрэн таран хийгч гэж харагдуулж байна
Ажил хийе гэхээр ядаргаатай новшууд юмаа
Дэлхий даяар дулаарал явагдаж ус хомсдож байна. Туул бол монгол үндэстний түүх, амьд байгал, хүн зоны хамгаалалт, Улаанбаатарын оршин тогнох үндэс юм. Хойгуур маш их газар байна. Заавал Туул голруу дайрах ямар ДААЛГАВАРТАЙ юм вэ?
ХЯТАД ДАРХНЫ ЗАМ ГЭЭД Л ДАНДАА ХЯТАД ГЭНЭ НҮҮРС ХЯТАД ХИЙНЭ НОГООН АВТОБУС ХЯТАД ГЭНЭ ХЯТАДЫН АЮТОБУСНЫ ҮЙЛДВЭР ҮЗНЭ ХЯТАДЫГ ТУУЛ РУУ ОРУУЛЖ ДАНДАА МӨНГӨ УГААНА ЗАМ ДАГУУ ХЯТАДУУД АВИЛГАЛ ХОРООЛОЛ БАРИНА ХЭЗЭЭ Ч БАРИНА ӨШӨӨ АЛСАД ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА УСНЫ ЭХЭЭ ЦАГДАА ХУУЛЬ ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ ХУДАГ УСАНД ДАЙНЫ ҮЕД ХАЛХЫН ГОЛД ХОР ХИЙЖ БАЙСАН БИЗ ДЭЭ
Нян Вао данжаадын нууц компани юм биш үү?
Зам барьж байгаагүй компани тендерт шалгарна гэдэг бол асар том авлигал байна гэсэн үг..
Хонконгод очоод тэр компанийг нь шалгах уу ккк. Тэнэгтэхэд бас ХЯЗГААР гэж байдаг юм шүү. Интернэтээр хайхад гараад л ирэх юмыг яах гэж ингэж худлаа ярьж байдаг юм бол??? Нотолгоо бариммт ч байхгүй зүгээр "гэнэ" гэсэн тодотголтой, ямар гудамжны хов зөөж байгаа биш дээ сэтгүүлчийн ороцог минь
Зам барьж байгаагүй компани тендерт ямар шалгуураар ялдаг юм бэ?
Хятад улс хүсэлт явуулж мэдээллийг нь авах естой. Элчин сайд Шень Миньжуанд хүсэлт гаргах хэрэгтэй.
Хү Сю Юань гэдэг хужаагийн компани гарч ирвэл шууд мантао Хүрэлсүхийн компани гэж ойлгох хэрэгтэй.