МоАХ, АН-ын ахмад гишүүн Д.Бямбаа олон нийтэд хандлаа.
Тэрээр: "Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байсан нэгэн барилгын асуудлаар би хохирол амссан. Тухайн үед “танайх хөрөнгө мөнгө муутай байна, бид танай конторыг худалдаж авъя, та өөрийнхөө эд зүйлсийг аваад гар” гэж санал тавьсан. Би итгээд, харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Би тухайн үед намын идэвхтэй гишүүн байсан учраас барилгыг дуусах хүртэл нь хүлээж, итгэлтэйгээр хандаж байсан. Гэтэл барилга ашиглалтад орсны дараа “намын татвар бүрдэхгүй байна, түрээсээр ашиглая” гэж хэлээд хэсэг хугацаанд түрээсээр ашиглаж байсан. Харин дараа нь гэнэт цоож эвдэн орж ирээд “энэ байшин манайх” гэж мэдэгдэн, намайг дээрэмдсэн.
Энэ барилгад Ардчилсан намаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэтэл хүчээр эзэмшиж, миний өмчийг булаан авч байна. Ийм зүйл хэдэн удаа давтагдаж байгааг би мэдэхгүй. Миний нэг найз Эрдэнэт хотод мөн адил байраа дээрэмдүүлж, хохирсон байна.
Би ядаж эмчилгээнийхээ зардлыг үлдээж өгөөч, амьдрах наад захын боломжийг минь үлдээгээч гэж энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Энэ асуудлын цаана зөвхөн хувь хүмүүс биш, илүү өндөр түвшний нөлөө байж болзошгүй гэж би үзэж байна. Нямбаатар гэдэг хүн энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байж магадгүй. Хуурамч, зохиомол бичиг баримт ашигласан асуудлыг шүүх шалгаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээр хэрэг хянагдаж байх хугацаанд хүртэл ирж, хүчээр эзлэн, эвдэн сүйтгэсэн.
Цагдаагийн байгууллага очиход хүртэл тэдэнтэй нийлсэн мэт байдал ажиглагдсан. Хуулийн байгууллага мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүстэй нийлж байгаа мэт санагдаж байна. Ийм нөхцөлд бид үнэхээр хохирч, хамгаалалтгүй болж байна.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах, “Ардчилсан намын байр” гэж нэрлэгддэг Цамбагарав орчмын энэ барилгыг хүмүүс сайн мэднэ. Энэ барилгыг барьсан хүн бол хөгшин Бямбаа би. Би эрүүл саруул байх үедээ бусдад тусалж, намд хандив өгч, идэвхтэй оролцдог байсан. Харин одоо би ердөө долоо хоногийн өмнөөс арайхийн хөл дээрээ босож, тэргэнцэртэй явж байна. Ийм байдалтай байхад ийм зүйл тохиолдож байгаад үнэхээр гомдолтой байна. Ийм үйлдлийг зэрлэг, хүнлэг бус хүмүүс л хийдэг байх. Би үнэхээр хохирч байна. Олон түмэн минь, надад туслаач." гэв.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл2
Ардчилсан намын гэгээн дүр
Сонгинохайрханы АН ыхан ичээч Өвчтэй байгаа хүнд нөхөн олговор өгөөч Ан ын дарга Цогтгэрэл улс төржиж байхаар гишүүдээ анхаараач