sonin.mn

Уулын баяжуулах "ЭРДЭНЭТ" үйлдвэрийн 30 жилийн ойд зориулан хэвлэлийн бага хурал дээр Монголын ард түмэнд танилцуулах байсан бодит тайлан мэдээг та бүхэнд хүргэж байна. Учир нь, бид үргэлж Эрдэнэтийг дурсах ёстой. Учир нь жижиг сажиг зүйлийг том маргаан болгож, том асуудлыг ор тас мартагдуулж байдгийн нэг нь Эрдэнэт юм.

Цаг үргэлж тархи угааж байдгаас үүдэн Эрдэнэттэй холбоотой олон төөрөгдлүүд өнөөдрийг хүртэл амь бөхтэй байсаар байна. Эдгээрийн нэг нь "Эрдэнэт бол монголын саалийн үнээ юм, Эрдэнэт бол улсын төсвийг бүрдүүлэгч, хамгийн гол итгэл найдвар, маш их зүйлийг өгч байдаг" гэж ярьдаг. Үнэндээ тийм боловч Эрдэнэт бол жинхэнэ саалийн үнээ ч биш, төсвийг бүрдүүлэгч ч биш, харин алдац...

Үнэхээр Эрдэнэт тийм л баян юм бол 150 км засмал зам тавих мөнгөе Кувейтээс хэрхэн гуйж, зээлээр авч байсныг санаж байна. Эрдэнэтийг бүх ард түмний баялаг болж чадвал Монголын тусгаар тогтнол аврагдана гэж тунхаглаж, үнэн мөнийг олох тухай 1990 онд Ардчилсан хувьсгалын гол зорилго болгон тавьж байсан. Тэр гол зорилго биелэх нь байтугай "долоон дор байсан Эрдэнэт"-эзс ч муу нөхцөл байдал Оюутолгой, Тавантолгой, бусад ордыг тойрч бий боллоо.

22 жил бидэнд гунигтай дур-самж, гунигтай дүр зургийг бий болгосонд нэн харамсмаар. Өнөөдөр Эрдэнэт бараг 99 хувиа алдаж байх шиг байна... Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэрийдлээр Монголын үндэсний компаниуд бага зэрэг ашиг орлого олдог байсан. Энэ бүхэн сүүлийн 4 жилд хумигдаж, Эрдэнэтийг зорих ардын зам, компаниудын зам, Монголын бизнесмэнүүдийн зам хаагджээ. Тэр тусмаа сүүлийн хоёр жилд бүр ч байдал долоон дордов уу?

2011 онд "Орос технологи" компани хөрөнге оруулагч онцгой эрх эдэлнэ гэдэг нэрийн дор бүхий л үйлдвэрийн сэлбэг материал, техник хэрэгслийг нийлүүлэх болжээ. Монголчууд бээлий, хувцас гэх мэтийн хөдөлмөр хамгаалах хэрэгслийг нийлүүлдэг байв. Тэгвэл 2012 оноос энэ бүхнийг "Восток Сервис" хэмээх компани хэрэгжүүлэх болов.

Эрдэнэт бараг Оюутолгой, Бороогоулд маягийн жишгээр гадны компани болж саалийн үнээ маань сааль сүүгээ өгөхөө болиод удаж байна. Дарга цэргийн хувьд ч сонин байдалд орсон. АТГ өнгөрсөн оны сүүлээр даргыг нь айлгаж, юу болоод байгаа нь ойлгогдохгүй боллоо. Төрийн өмчийн хорооны даргын хойд дүр ч тодролгүй удаж байна. Төрийн өмчийн хорооны даргагүй болсноороо төрийн өмч улам эзгүйдэж, энэ хооронд том ордууд дамлагдан зарагдаж эхэллээ. Мөн Төрийн өмчийн хорооны дарга Эрдэнэтийн үйлдвэрийн ТУЗ-ын дарга билээ. Эрдэнэт эзгүй байна.



2001 онд Х.Наранхүү Эрдэнэтийг дэлхий нийт болон ард түмэнд нээлттэй болгоно гэж мэдэгдэж байсан. Гэтэл Эрдэнэт улам хаалттай болж байна. Төр засаг гол асуудлынхаа гадуур нь ажилладаг юм уу? Эрдэнэт онц ноцттой анхаарал татсан хаалттай сэдэв хэвээрээ байна.



Ийнхүү тус сонины архивт хадгалагдаж буй зарим өгүүлүүдийг цувралаар хүргэх гэж байна. Учир нь саяхан баривчлагдсан Монгол Улсын гурав дахь ерөнхийлегч Н.Энхбаяртай холбогдуулан Эрдэнэтийн ган бөмбөлөгний асуудал хөндөгдеж байгаа бололтой. Ган бембөлөг нь Н.Энхбаяр биш, харин зарим ерөнхийлөгч, намын дарга нар намаа сонгуульд санхүүжүүлэх нууц бизнес байсан байж магадгүй гэж түүний хуулийн зөвлөхүүд мэдэгдэж байна. Ган бөмбөлгийн асуудал бол энэ зууны эхээр ч билүү ган яригдаж байсан эртний үлгэр билээ. Ган бөмбелгийн нууцыг нээнэ гэвэл сүүлийн хорин жилийн Эрдэнэтийн нууц асуудлууд дэлгэгдэх болж байна. Учир нь улирсан баларсан ган бөмбөлгийн үлгэрээс илүү гадаадад алдаж буй Эрдэнэтийн алдац ноцтой юм. Уг нь Монголын 51 хувь гэдэг нь дарга солих ор нэр төдий зүйл биш юм. Аль хэдийн ЗХУ-ын үед Эрдэнэт ашгаа олж, бараг хөрөнгө оруулагч гэдгээсээ нууц хуралдаанаар 1991 онд татгалзсан. Үлгэр жишээ Эрдэнэтээс маань үнэндээ улс эх оронд минь юу унаж байна вэ?



"ЭРДЭНЭТ" үйлдвэрийн бодит алдац

1.Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг анх ашиглалтанд оруулах үед Монгол Улсын Үндэсний орлогыг 2 дахин нэмэгдүүлэх, "Эрдэнэтийн овоог" 400 жил ашиглах чиглэмжийг ЗХУ-ын дээд удирдлага баримталж байсан. Тухайн үед анх боловсруулагдсан техник-эдийн засгийн үндэслэлээр тоон үзүүлэлтэнд шилжүүлвэл: Нэг жилд 16 сая тонн хүдэр олборлож, түүний 25 хувь буюу 1.0 тэрбум алтан рубль (1.5 тэрбум Ам. доллар) нь Монголын талд, 75 хувь буюу 4 тэрбум алтан рубль (6 тэрбум Ам. доллар) нь Оросууд өөрсдөө авахаар төлөвлөсөн байжээ. 1 тонн хүдрийн үнийг ЗХУ дотор баримталдаг 250 алтан рублийн ханшаар тооцоолов.

Монголын талд оногдох ногдол хувь нь тухайн үед Монгол Улсыг эдийн засгийн хувьд тогтвортой, хараат бус байдалд аваад явахад хүрэлцэх хэмжээний хөрөнге байжээ.

2.Үүний хариуд Монгол Улс ЗХУ-д дагаар орж 16 дахь Бүгд Найрамдах Улс нь болох учиртай байжээ. Энэ талаар Зевлөлтийн удирдагч Л.И.Брежнев 1976 онд Сочид амрахаар очсон Ю.Цэдэнбал даргад шахалт үзүүлэхэд Монголын удирдагч нэг ч үг хэлэлгүй өнгөрөөсөн талаар эл үйл явдалд оролцож байсан хүмүүсийн дурсамжинд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

3.Ю.Цэдэнбалд эгдүүцсэн Зөвлөлтийн удирдагч "Эрдэнэт" үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг өөрчилж, Монгол улсын Үндэсний орлогыг 2 дахин бус, зөвхөн 20-хон хувь өсгөхөөр чиг баримжааг өгсөн байдаг. Энэ чиг баримжаа нь өнөөг хүртэл мөрдөгдөж ирсээр байна. Энэ өөрчлөлтийн дагуу 1 тонн "Эрдэнэт" үйлдвэрийн хүдрийн үнийг Монголоос 12.5 алтан рубль байхаар 20 дахин зохиомлоор буулган тооцоолдог болжээ. Үнийн энэ баримжаа ч өнөөг хүртэл баримтлагдсаар л байна. Ингэснээр, Оросууд "Эрдэнэт" үйлдвэрээс олж байгаа бодит ашгийн 95 хувийг нь халаасалж, үлдсэн 5-хан хувийг нь 51:49 хувь гэсэн харьцамжаар Монголын талд эзэмшүүлж ирсэн байна. Хүдрийн олборлолтыг ч ТЭҮ-д заагдсан 1 жилд 16 сая тонн хүдэр биш, 25 сая тонн хүдэр болгон өсгөн 30 жил олборлож байгаа бөгөед тус үйлдвэр дээр хийгдсэн техникийн шинэчлэлтээр одоо 35-40 сая тонн хүдэр олборлох боломжтой болоод байна.Өөреөр хэлбэл, "Эрдэнэтийн Овоог" 400 жил биш ердөө 50-60 жилийн дотор цөлмөн дээрэмдэж дуусгах чиглэмжийг Оросууд баримталж байна.



4.Зэс, молибденийн баялагтай хэмээн нэрлэгддэг "Эрдэнэтийн Овоо" үнэн хэрэгтээ хүдэр дотроо нийт 150 тонн алт, 300 тонн менгө болон технологийн ач холбогдолтой бусад 49 ховор елементүүдийг дотроо агуулдаг байна. Гэтэл, 30 жил тасралтгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлолт, боловсруулалт хийгдэж байгаа эл үйлдвэрээс өнеөгийн байдлаар 1 грамм ч алт, мөнгө Монгол Банканд бүртгэгдэн Сан хөмрөгөнд ороогүй байна.



5."Эрдэнэт" үйлдвэр дээр Монгол Улсын нэмүүн өртөгийн далд алдац, Оросын талын олж буй бодит олдоцыг тоон үзүүлбэрт шилжүүлвэл: (Хүснэгтийг хар)

6.Байгалийн хамгийн үнэтэй баялгаа ашиглуулж хамтарсан үйлдвэр ажлуулсныхаа төлөө Монгол Улс жил бүр ердөө 300.0 сая Америк доллар хүртэж байхад ОХУ 9.4 тэрбум орчим Америк доллар халаасалж байна. Энэ нь нөгөө алдартай "ахан дүүсийн мөнхийн найрамдлын Гэрээгээр" 51:49 хувийн харьцамж мөн үү? гэдэг асуултыг бидний емне тавьж байна. Энэ харьцамжаар бол Монгол Улс жил бүр хамгийн багадаа 6'846'750'000.0 /зургаан тэрбум найман зуун дөчин зургаан сая долоон зуун тавин мянган/ Америк долларын ашиг авч байх учиртай байна. Өнгөрөгч 30 жилийн ашиглалтын хугацаанд Монгол Улс "Эрдэнэт" үйлдвэр дээр хамгийн наад тооцоогоор гэхэд л нийт 196'402'500'000.0 /нэг зуун ерэн зургаан тэрбум дервөн зуун хоёр сая таван зуун мянган/ Америк долларыг дансны аргаар луйвардуулан алдчихаад байна.



Мардайн үйлдвэрийн хувьд энэ тоо 10 дахин их гарч байгаа бөгөөд Хэнтий аймгийн Эрдэнэ Мандал сум дахь маш ендөр агууллагатай цагаан алт, вольфрамыг ордыг Оросууд буутай цэргээр хамгаалуулан маш түргэн яаравчлан зеөвөрлөж дуусгасан билээ. Тиймээс, МоАХ-Монголын ард түмний улс төрийн Манлай хөдөлгөөн нь НҮБ-аар дамжуулан ОХУ-аас эхний ээлжинд 500.0 тэрбум Америк долларын нэхэмжлэлтийг гаргаад байна.



7.Монголчууд бидний дунд "Эрдэнэт" үйлдвэр хүдрээ боловсруулаад зөвхөн зэс, молибденийн баяжмалын хэлбэрээр л гадаад оронд экспортлогддог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тэгвэл, "Эрдэнэт"-ийн үйлдвэрийн 90 орчим хувь нь хүдэр чигээрээ шууд ОХУ-руу ачигддаг байна.

8.Эрдэнэт-Наушки өртө-нүүдийн хооронд 394.0 км төмер замын тээвэрлэлт хийгддэг бөгеед 60 тн металл бус хүдрийг 654800.0 төгрөгөөр буюу 1 тн "Эрдэнэт"-ийн хүдрийг 10.9 төгрөгеөр төмөр* замаар тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл, Монгол-Оросын Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу "Эрдэнэт" үйлдвэр, Монгол росцветметийн үйлдвэрүүдийн хүдрийг УБТЗ-д нэг ч төгрөг телөхгүйгээр үнэ телбөргүйгээр зөөсөн хэвээр байна.Зөвхөн 1 жилд "Эрдэнэт" үйлдвэрээс ОХУ руу ачигдаж буй 25.сая тонн ачаанаас Монгол Улс 6.7 тэрбум төгрөг, 30 жилийн ашиглалтын явцад 201 тэрбум тооцоо гарч байна.



9.Аливаа хамтарсан үйлдвэрийг ажиллаж буй салбараас нь хамааран зөвхен 3-15 жилийн хугацаатай ажиллуулдаг нийтлэг зарчмыг Дэлхийн бүх улс түмэн хэрэгжүүлдэг. Зөвхөн энэ тохиолдолд л тухайн орд газрыг эзэмшигч улсад ашигтай байдаг. Манайх шиг эхнээс нь авхуулаад ёроолын гөвтөл нь бусдад ашигт малтмалаа цөлмен дээрэмдүүлдэг улс энэ хорвоо дэлхий дээр огт байдаггүй. Тиймээс, одоо "Эрдэнэт", Монгол росцветмет, УБТЗ гэх мэтийн хамтарсан үйлдвэрүүдийг татан буулгаж Монгол Улсын мэдэлд нэн даруй хураан авах цаг нь болчихоод байна. Эдгээр үйлдвэрүүдэд ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг хэдэн тэрбум дахин бид төлчихөөд байгаагаа ухамсарлан ойлгох хэрэгтэй.

10.Аливаа зүйлийг тодорхой болгох зүйтэй байдаг. Бодит үнэнийг хөдлешгүй тогтоох үүднээс бид Эрдэнэт, Мардай, Заамар, Бор-Өндөр, Таван толгой, Хэнтийн Цэнхэр Мандалын цагаан алт вольфрамын орд зэрэг газруудад Олон улсын шинжээч нарыг оруулан Монгол улсын бодит хохирол, ОХУ-аас Монгол улсад төлөх ёстой өрийн хэмжээг тогтоох шаардлагатай.

П.Нэргүй

Эх сурвалж: " Хөх толбо"