Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахталаар багагүй хугацаанд ярьж байгаа билээ. Нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгуй, шаардлагатай шаардлагагүй гэж үзэл бодлоороо улс төрч, хуульчид хуваагдаж байна гэж хэлж ч болохоор.Үндсэн хууль нь аливаа улс орон, нийгмийн харилцааг зохицуулах суурь хууль мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Гэтэл саяхан телевизээр “Үндсэн хуулиа мэдэхгүй УИХ-ын гишүүн байна” гэсэн үгэн мэдээ хараад энэхүү ярилцлагаа уншигчиддаа хүргэж байгаа минь энэ. Миний ойлгосноор Үндсэн хуулиар “төр иргэнээ хангах, хамгаалах, нийгмийн харилцааг зохицуулах” л үүрэгтэй. Гэтэл Үндсэн хуулиа мэдэхгүй УИХ гишүүн байгаа гэдэг нь үнэн учраас Монголын төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм биш биз.

Зарим хуульч, нийгмийн зүтгэлтнүүд аливаа улс орнууд Үндсэн хуульдаа 15-20 жил болоод нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болдог. Үндсэн хуулиараа ойр, ойрхон оролдох нь сайн хэрэг биш гэх нь бий. 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө ч үнэ цэнэтэй хэвээрээ байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа маш хянуур болгоомжтой хандах ёстой гэдгийг зарим хуульчид анхааруулсаар байна.

Тэдний нэг бол С.Удвал. Тэрээр 1992 онд хууль зүйн яамны дэргэдэх Хууль зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан ажээ. Төрийн удирдлагын менежментийн багш, Хууль зүйн дэд сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн зэргээр хууль зүйн салбарт он удаан жил ажилласан манай улсын туршлагатай хуульчдын нэг билээ.

Өршөөлийн тухай хууль ямар төвөгтэй өрнж байгааг олон нийт хууль зүйн үндэслэл гэхээсээ илүүтэй “эрх мэдлээ хэтрүүлсэн нөхөд цайраад өөрсдийгөө, хамсаатнаа цагаатгах гээд ядаж бай” л гэж ойлгож байгаа

-Таныхаар бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү буруу юу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий. Гэхдээ өнөөгийн ийм их ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн залгамж чанар алдагдсан, хууль зүйн салбар унасан энэ цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байна.

1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж түүнийг Цэцээс хүчингүй болгосон ч мөн оныхоо 12 дугаар сард уг өөрчлөлтөө баталсан. Яг ийм л өөрчлөлт давтагдах гэж байна. 1992 онд одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн төслийг тухайн үеийн ажлын хэсгийнхэн боловсруулахдаа          зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийн тогтолцоог ч тооцоолсон.

Тухайлбал тэр үед төвлөрсөн эдийн засаг бүхий нийгэм байлаа. Тэр үеийн төр улс ардын аж ахуйн талаарх бодлого, үйл ажиллагаагаа тав таван жилээр төлөвлөдөг байсныг хүмүүс мэдэж байгаа. Тийм үед бид өнөөгийн чөлөөт

зах зээлийн системийг хэрхэн зохицуулах талаар Үндсэн хуульд “өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэж оруулж байсан. Хуулийн хүрээнд өмчийн хэлбэрийн өөрчлөлт буюу улсын үйлдвэрүүд хувьд шилжсэн ч бодлогын алдаа хуулиа бүрэн сайн ойлгоогүйгээс гарсан.

-Бодлогын алдаа гэдэг нь?

-Үйлдвэрүүдэд ажиллаж байсан хүмүүс хэдэн зуугаараа ажилгүй болсон. Тэр үеийн ажилгүйдэл одоо ч үргэлжилсээр байна. Үүний эцсийн хор уршиг ард түмэн дээр л тусч байгаа биз дээ. Ажилгүй болсноор орлого, амьжиргааны баталгаа нь алдагдаж ядуурал бий боллоо. Төр ч үүнийгээ хүлээн зөвшөөрч ядуурлыг бууруулъя, арилгая гэсэн ч чадахгүй байгаа нь бодлогын алдаа урт удаан хугацаанд үргэлжилдэг гэдгийг харуулж байна. Хуулиар иргэд өөрийн хуримтлуулсан эх үүсвэр, боломжоо ашиглаад аж ахуй эрхэлж болох боломжийг бий болгосон.

Энэ бол тухайн үедээ нийгэмд цоо шинэ харилцаа, өөрчлөлт байсан. Тэгэхээр төр иргэнээ хангах хамгаалах, нийгмийн бүхий л харилцааг зохицуулах үүргийнхээ хүрээнд өмч хувьчлалыг үе шаттай, олон нийтийн сэтгэлгээ, хандлагыг бэлтгэх ажпыг хийх ёстой байсан. Үндсэн хуулийг сурталчлах т^ниулах бодлогыг тухайн үеийн шийдвэр гаргагч нар гаргаж одоогийн Удирдлагын хөгжлийн академид Үндсэн хуулийн эрх зүйн хичээл заадаг болсон. Энэ хичээлийн хөтөлбөрийг би боловсруулсан.

-Тэгвэл төрийн түшээд Үндсэн хуулиа мэдэхгүй, ойлгоогүй алдаа нь эртний угшилтай нь?

-Тухайн үед бид бүгдээрээ л адилхан суралцаж байсан цаг үе. Миний хувьд бусад орны Үндсэн хуулийн хичээл, агуулга   хэрэгжилтийн талаар судлах, дүгнэх боломжоор бусдаас арай түрүүлж “алхсан” байсан. Тэр үед улс төр, бизнесийн ангийн оюутнуудад л энэ хичээлийг зааж байлаа. “Олон нийт, шат шатны бодлого барьж байгаа хүмүүст илүү таниулах байж дээ" гэж бодогдож байна.

-Хуулийн систем бүхэлдээ унасан гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Олон жишээ хэлж болно л доо. Одоо хүмүүсийн хамгийн сайн мэдэж байгаа зарим үйлдлээс хэлье. Ямар ч улс оронд шүүх хурлын үйл явцыг дэлгэдэггүй. Угтаа шүүх бол үнэн худлыг л ялгадаг байгууллага. Гэтэл өнөөдөр хүмүүс шүүх аливаа хэрэг маргааньи; яг таг хуулийн хүрээнд шийддэг гэж итгэхээ больсон. Тиймээс ил тод болгож байгаа нь энэ гээд ил байх ёсгүй ажлыг ил болголоо. Өршөөлийн тухай хууль ямар төвөгтэй өрнөж байгааг олон нийт хууль зүйн үндэслэл гэхээсээ илүүтэй “эрх мэдлээ хэтрүүлсэн нөхөд цайраад өөрсдийгөө, хамсаатнаа цагаатгах гээд ядаж байна” л гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр энэ систем унасан, Монголын төрийг үгүйсгэх бодлого явуулж байна гэж үзэж байна.

-Яагаад?

-Төрийг нийтийн болгоно гээд байна. Энэ нь зүй нь бол төр нийтийн эрх ашгийн төлөө ажиллах, үүрэг хүлээх ёстой гэдэг л санаа. Нийтийн засаглал гэдэг муу, буруу зүйл биш л дээ. Төр гэдэг нь олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж тэдний эрэлт хэрэгцээг зохион байгуулалттай хангаж байх үүрэгтэй. Гэхдээ дарангуйлагч биш. Төрийн алба гэдэг үг нийтийн ашиг сонирхол гэдэг л агуулгатай үг. Нөхдүүдийн яриад байгаа шиг төрийн гэдэг үгийг нийтийн болгочихвол нийтийн өмнө хэн үүрэг хүлээхийн. Саяхан хүртэл төрийн нэг яаманд гэхэд нэг ангийнхан ажиллаж байлаа. Нэг ангийн хүүхдүүд бүгд төрийн удирдах албан тушаалд, тэр дундаа нэг салбар, яаманд ажиллах хэмжээний мэдлэг, ур чадвар, туршлагатай байдаггүй юм. Энэ мэтчилэн олон жишээгээр би хувь хүнийхээ хувьд Монголын төрийг үгүйсгэх бодлого баримталж байгаа түшээд байна гэж хардах сэтгэл төрдөг.

Д.Тэгш

Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин