sonin.mn


Хүннү гүрнээс гаралтай нэг ард түмнүүд болох Монгол, Солонгосын  хамтарсан гэх тодотголтой Мүүний шашины буюу  Энх тайвны наадам болсны дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор нэгэн кампанит ажил өрнөсөн нь "Монгол ёслол" гэгч билээ.
Чингэхдээ Монголын  урлаг, спортын бүхий л алдартнуудыг сурталчилгаандаа хамруулсан  арга хэмжээний уг зорилго, түүхийн үндэслэл нь   тодорхойгүй байсны дээр санхүүжилтын уг сурвалж нь ч бүрхэг байгаа юм.
Сонирхолтой нь өөрийгөө бурхан гэдэг Сан Мён Мүүн ба түүний шашинг шүтэгчдийн албан ёсны ёсолгоо нь Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилж буй Монгол ёслол гэгчтэй тун адилхан аж.
Магад энэ нь ердөө л тохиолдол ч байж болох юм.

Л.Ганзориг