sonin.mn

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо чөлөөт бөхийн тамирчдын шинэчилсэн чансааг саяхан гаргахад Монголын зургаан бөх эхний 10-т бичигдсэн байна. Өмнө нь эрэгтэйчүүдийн чансааг зарлахад манайхаас 57 кг-д Э.Бэхбаяр 18 оноогоор VII, 65 кг-д Т.Тулга 20 оноогоор VI, 79 кг-д Д.Гомбодорж 14 оноогоор IX байрт багтсан байлаа.

 

 

Тэгвэл уржигдар эмэгтэйчүүдийн чансааг мэдээлэхэд 55 кг-ын жинд Б.Болортуяа, 59 кг-д Б.Шоовдор нар 23 оноогоор IV, 68 кг-д С.Батцэцэг 25 оноогоор VI байрт эрэмбэлэгджээ. Энэ сард “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээн болно.

 

Үүний дараа чансааг дахиад шинэчлэх юм байна. Оны сүүлчээр жин тус бүрт эхний гуравт шалгарсан бөхчүүд мөнгөн шагналтай байдаг. Мөн чансааны IV байрт шалгарсан бөхчүүд олимпийн эрх авсан тохиолдолд сугалаанд салж оролцох юм.

 

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин