УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь бараалхлаа
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ардчилсан намын /АН/ дарга асан Ли Жэ Мён 49 орчим хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тэргүүлж байгааг өнөө өглөө танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.
БУЭНОС-АЙРЕС, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /TASS/. "Иргэний хувьсгал" зүүний хөдөлгөөнөөс Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Луиса Гонзалес сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Монголын улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт нь тодорхой бус байдаг. Институциүд нь бараг ижилхэн эрхтэй, үүрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав нь тойроод хэн хэнийхээ ажлыг хийгээд байх боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа төсвийн орон тооны нэмэгдлийн тухай байр сууриа илэрхийлжээ.
ВАШИНГТОН, 2025 дөрөвдүгээр сарын 14 /TASS/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, Ираны хооронд хийж буй хэлэлцээний дараагийн үе шат Италийн нийслэлд болох төлөвтэй байгаа тухай “Axios” цахим хуудсанд эх сурвалжуудыг эш татан бичжээ.
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн цуцалж, харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш яриа хэлцээ хийх замаар санал зөрөлдөөнийг зохицуулах зөв замдаа эргэн орох ёстой гэж Хятадын Худалдааны яам ням гарагт мэдэгджээ.
Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын албаны дарга Наваан-Юндэнгийн Чимгүүндарь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одон хүртжээ.
Өнөөдөр бид улс орноо аврах тухай ярих хэрэгтэй болоод байна. Учир нь “хөгжил” гэж саймширсан өндөр гоё барилгуудын ард гадны эзэд бүгж, хөрөнгө оруулалт нэрээр монголын баялгийг харийнхан өмчлөн эзэлж, харин монгол иргэд амьдрах боломжоо алдан гадагшаа түрэгдэн дайжиж, эх оронгүй болцгоож байна.
“Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Лувсанцамцтай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчидтэй уулзаж, өөрийн ахалж ажиллаж буй “20 минутын хот” үзэл баримтлалын талаар танилцуулж, хотын гол асуудал болсон түгжрэл, төвлөрлийг сааруулах шийдлийн талаар санал бодлоо солилцсон юм.
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ.
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /Reuters/. Худалдааны дайн даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө худалдан авахаар яаравчлахад хүргэсэн бөгөөд ам.долларын ханш суларснаар өнөө өглөө нэг унц алтны үнэ 3200 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа.
АБУ-ДАБИ, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /DW/. Орос ба Америкийн талууд Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод хоригдлууд солилцсон тухай “The Wall Street Journal” сонинд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклиффийн мэдэгдлийг эш татан бичжээ.
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Вьетнам, Малайз, Камбож улсуудад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.