Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.29) Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм.
“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн “Кореан эйр” компанийн Зүүн Азийн бүс нутаг, түүний дотор Монгол Улсыг хариуцсан захирал, БНСУ-ын иргэн Пак Юу Ханыг Найрамдал медалиар шагналаа.
БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 29 /CNBC/. Олон улсын валютын сан /ОУВС/ эхний улирлын "хүчтэй" үзүүлэлтүүд, түүнчлэн сүүлийн үеийн бодлогын арга хэмжээнүүдийг харгалзан Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг 4.6 хувиас 5 хувьд хүргэн ахиуллаа.
ЛИССАБОН, 2024 оны тавдугаар сарын 29 /unian/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Португалын Ерөнхий сайд Луиш Монтенегру нар Лиссабон хотноо хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.05.29/ Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг, энхийн үйлсэд” цогцолборт боллоо.
АНУ, БНХАУ тэнгисийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар зөвшилцөж байна
Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолыг Данийн хууль тогтоогчид дэмжсэнгүй
ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 29 /DW/. “Гадаадын агентуудын тухай” маргаан дагуулсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Гүржийн хууль тогтоогчид мягмар гарагт хүчингүй болгосноор уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох нөхцөлийг бүрдүүллээ.
Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа гэв
БНХАУ 2013 онд “Бүс, Зам” санаачилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд эдийн засгийн зургаан коридор байгуулахаа зарласан бөгөөд үүний нэг коридор нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор билээ. Тэгвэл бусад эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ямаршуу хэрэгжиж буй талаар энэ удаагийн дугаарт Хятад Пакистаны эдийн засгийн коридор, хамтын ажиллагаа, тулгарч буй асуудлыг авч үзлээ.
Бүгд найрамдах засаглал, хэвлэлийн эрх чөлөө, сонгуулийн учир холбогдол
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.