Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /VOA/. Украины асуудлаар хийх аливаа хэлэлцээнд оролцох ёстой гэдгээ Их Британи, Франц, Герман зэрэг Европын гүрнүүд мэдэгдээд, аюулгүй байдлын баталгаа бүхий шударга тохиролцоо нь бат бөх энх тайвныг тогтооно гэдгийг онцоллоо.
БУДАПЕШТ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /DW/. Унгарын үндсэрхэг үзэлтэй Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт Будапешт хотноо Германы хэт барууны үзэлт “Германы төлөөх өөр сонголт” /AfD/ намын дарга Алис Вайделийг хүлээн авч уулзах үеэрээ түүнийг “Германы ирээдүй” хэмээн нэрлэжээ.
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд (Quad) оролцогч орнуудын дээд түвшний уулзалтыг Энэтхэг улс зохион байгуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 14 /AP/. Барьцааны хүмүүс болон хоригдлуудыг тохиролцсон хугацаанд солилцож, гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ ХАМАС бүлэглэл пүрэв гарагт мэдэгджээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа.
“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Ийм хурал хийж мэдэгдэл хийлгүй удсан тэрээр “…Манай холбоо хуралдаж, мэдэгдэл гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллалаа. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм.
ХОНКОНГ, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Bloomberg/. Америкийн "Apple" компанитай хийж буй хамтын ажиллагаанд нь ахиц дэвшил гарсан тухай мэдээлсний дараа “Alibaba Group Holding”-ийн хувьцааны ханш Хонконгийн биржийн лхагва гаргийн арилжаа дуусах мөчид 113.8 хонконг долларт хүрч /14.6 ам.доллар/ 8.5 хувиар өсжээ.
ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүн Н.Батбаяр, Н.Түвшинбаяр тэргүүтэй ШИНЭ намын үүсгэн байгуулагчид, гишүүд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.
ЕРЕВАН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Xinhua/. "Бүгд Найрамдах Армен Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай" хуулийн төслийг Армений Үндэсний ассамблей /парламент/ лхагва гарагт баталжээ.