ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /NHK/. Японы эрх баригч Либерал ардчилсан намтай холбоотой санхүүгийн дуулиан дэгдсэний дараа улс төрийн шинэчлэлийн талаарх гурван хуулийн төслийг парламент баталлаа.
БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бээжин хотноо гурван цагийн турш хэлэлцээ хийжээ. Энэ нь тэдний хувьд албан тушаалдаа орсноос хойших анхны нүүр тулсан уулзалт байв.
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард эхэлж олон мянган хүний амийг авч одсон дайныг дуусгахын тулд хэлэлцээ хийхийг Украин, Орос улсуудад уриалав.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар байгуулна
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.25/ хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТЕХРАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /AFP/. Ираны эрх баригчид интернэт орчинд тавьсан хязгаарлалтуудыг сулруулахад чиглэсэн эхний алхмыг хийж, Meta компанийн WhatsApp мессенжер болон аппликейшн худалдан авах Google Play үйлчилгээнд тавьсан хоригоо цуцалсан тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн (2024.12.23) дүнгээ гаргалаа.
"MCS" группийн Дэд Ерөнхийлөгч асан, АН-ын ҮБХ-ы гишүүн асан, УИХ-ын гишүүн, Гэр Бүл, Нийгмийн Хамгааллын Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийн, өөрийгөө өмгөөлж, бусдыг буруутгасан элдэв зүйл ярив.
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаазаар авах ялаар шийтгүүлсэн 40 хүний 37-гийнх нь ялыг бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ. Тэрбээр энэ шийдвэрийг цаазын ялыг дэмждэг Дональд Трамп тангаргаа өргөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө гаргалаа.
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа гарагт шинэ Ерөнхий сайд Франсуа Байругийн удирдлага дор ажиллах шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа.