МАНИЛА, 2024 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Филиппин, Өмнөд Солонгос улсууд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиуллаа гэж Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос тус улсад айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хүлээн авч уулзахдаа мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа.
НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 7 /Forbes/. Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүн болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
ЙЕРУСАЛИМ, 2024 оны аравдугаар сарын 7 /CNN/. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар ням гаргийн орой утсаар ярьжээ. Э.Макрон Израилын эсрэг зэвсгийн хориг тавихыг уриалсны дараа талууд ийнхүү ярилцсан байна.
ТУНИС, 2024 оны аравдугаар сарын 7 /TASS/. Тунис улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Каис Саид тэргүүлж байгааг олон нийтийн санаа бодлыг судлах “Sigma Conseil” төвөөс сонгогчдыг саналаа өгсний дараа /exit poll/ явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 6 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ оны долоодугаар сард амь насанд нь халдах оролдлого гарсан Пенсильвани муж улсын Батлер хотод сонгуулийн кампанит ажлын цуглаан зохион байгуулжээ.
Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Тэгвэл өнөөдөр уг цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг товлосон хугацаандаа өнөөдөр ашиглалтад орууллаа
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
“Нийслэлд Х.Нямбаатар хэрэгтэй юу. Хэрэггүй бол “Женко”, “Зи” хоёрын аль нэг “хүүхэлдэй”-г хотын дарга болго” гэвэл өнөөдөр хэн ч байсан “Х.Нямбаатар нь дээр ээ” л гэнэ.
ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.