Монгол Улсад 36 их наяд төгрөгийн алдагдал учруулсан гэх төмөр замын хил холболтын гэрээтэй асуудлыг тун удахгүй шалгаж магадгүй болжээ.
АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогсоод буй нь нисэхийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар олон нийт санаа зовниж буй энэ үед Иргэний нисэхийн удирдах газраас /FAA/ агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас нислэгүүдийг хойшлуулж байгааг лхагва гарагт анхааруулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистанд хийх төрийн айлчлалаа лхагва гарагт эхлүүллээ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.
Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ.
Санхүүжилтийн асуудлаас шалтгаалан энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын тоог цөөлөхөөр төлөвлөж байгаа тухай НҮБ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2025.10.08/ “Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно гэж түүний ажлын алба лхагва гарагт мэдэгдээд, Францад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хямрал нүүрлээд буй үед парламентын ээлжит бус сонгууль явуулахыг хууль тогтоогчдын дийлэнх нь эсэргүүцэж байгааг дурджээ.
Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, барьцаанд байгаа хүмүүс, хоригдлуудыг суллах тухай энхийн төлөвлөгөөний “эхний үе шат”-ыг хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.
“…Москва найтаахад Монгол ханиадаг” гэх социализмын үеийн үг бий. Тэр үед тийм байхаас өөр аргагүй л дээ. Одоо ч бараг тэр хэвээрээ байна. Эрчим хүч, бензин шатахуун дээр найтаахад нь л ханиах байтугай халуурдаг. Үүн шиг, МАН-д зодоон болсон чинь АН-ынхан дагаад барьцалдаад авчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн худалдаа 2025 онд 0.9 хувиар өснө гэж наймдугаар сард таамаглаж байсан Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ мягмар гарагт уг үзүүлэлтийг 2.4 хувьд хүргэж ахиулжээ. Харин 2026 оны таамаглалыг 1.8 хувиас 0.5 хувь болгон бууруулсан байна.
УИХ-ын гишүүн, Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийн, Г.Занданшатарын удирдсан Засгийн Газрыг огцруулахаар гарын үсэг зурна, шинээр байгуулагдах Засгийн Газарт Үндэсний Эвсэл орж ажиллана гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
АНУ-д 100 сая ажлын байрыг хиймэл оюунаар орлуулах эрсдэлтэй байгаа тул хүмүүсийг технологиор сольж байгаа компаниудад “роботын татвар” ногдуулахыг Ардчилсан намынхан шаардаж байна гэж “FOX Business” сувгаар мэдээлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.