Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар Цөмийн энергийн тухай хуультай холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийв.
Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 725 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 286 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэг илрээгүй өнөөг хүрсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ хэргийг захиалагчтай, гүйцэтгэгчтэй “улс төрийн аллага” гэдэг дүгнэлтийг маш олон талаас хийсэн.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгав.
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цаг 20 минутад цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.
Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо.
“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан хэвээр байна. Тэд “…Луйврын шинжтэй энэ үйлдэлд Монгол дахь салбарынх нь ажилтнууд холбогдсон. Хэдийгээр “Трафигура” группын дотоод мөдлөг дуусаагүй ч үүнээс болж 1.1 тэрбум ам.долларын алдагдлыг төлнө” гэдгээ зарлалаа” гэж мэдээлж байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна.
Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ ч өгсөн. Гэвч одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.