ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, А.Түвшин нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүх хурал БГД, ХУД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн:
- Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 13 жилийн хорих ял оноолоо. Мөн 50 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар
-А.Түвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 6 жилийн хорих ял, 60 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар
-Б.Номинсувдад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч, 7 жилийн хорих ял, 65 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар
-С.Ундрамд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ял, 11 сая төгрөг гаргуулах
-Д.Бямбажавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял
-Т.Ариунтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 8 сая төгрөгөөр торгох
-Ө.Айгиймаад нийтийн албанд томилогдох эрхийг 2.5 жилээр хасч, 3.6 сая төгрөгөөр торгох
-А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 3 сая төгрөгөөр торгох
-Ц.Анхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох
-С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох
-П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 2.8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэлээ
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл7
Төрийн ордон дотор хүн өндөр шатан дээрээс шидэж алсан хүн төрийн шадар сайд болж мандан бадарч яваа нь юутай холбоотой вэ? Мөн өчнөан төчнөөн тэрбумаар нь идсэн дарга нар 1-2 жилийн ял авдаг эсвэл авлигалын хэргээ МАН-р хөнгөвчлүүлэн шийдүүлж торгуулиад өнгөрдөг нь ямар учиртай юм бэ?
МАН ын Тогтохсүрэн гэдэг данжаад 30 жилийн ял авах юм байна . Энэ зөв үү?
Л.Бямбасүрэн нь: -1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч -1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч -1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч -1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч -2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга -2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга -2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга -2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга -2016 оноос Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.
арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон. Тэгвэл Д.Хаянхярваа авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан гэдэг. Иймд энэ долоо хоногт Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж шийтгэв.
Бямбасүрэнг НМХГ-ын дарга байх үед Хүрэлсүхийн найз Содбаатар МХЕГ-ын дарга байсан. Тухайн үед гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг хамгаалж хуурамч дүгнэлт гарган албан тушаалаа ашиглан ялаас чөлөөлөхөд нөлөөлдөг байсан. Тэр тусмаа эмч нарыгаа хүн алахыг хөхүүлэн дэмждэг байсан гэхэд хилсдэхгүй.
Хүрэлсүхийг Сү Батболд тэргэнд оруулан хөллөж ташуурдан хошногоддог байсан бол одоо Учралыг Номтойбаяр тэргэнд хөллөн жанчдаг болоод байна.
Намайг төрийн ордонд Батхүүг алсан гэж үнэнийг дэлгэсэн Ундрамыг сайдаас нь чөлөөлж зайлуул гэж Номтойбаяр Учралыг комоон бэби гэж орилон хошногодож байхдаа тушаасан байна.