Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан.
АРЛИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /finam/. Дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэл өнгөрсөн онд өмнөх оныхтой харьцуулахад 2.9 хувиар өсөж, 72.76 сая тоннд хүрсэн тухай Олон улсын хөнгөн цагааны хүрээлэнгийн (International Aluminium Institute, IAI) мэдээлэлд дурджээ.
КАТМАНДУ, 2025 оны нэгдүгээр сарын 23 /Reuters/. Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэсэн тухай Балба улсын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.
Ард Түмний Олонхийн Засаглал Намын дарга Г.Батдорж, Хөгжлийн Хөтөлбөр Намын Дарга О.Заяа, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намын дарга Б.Жагар, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын дарга Ш.Төмөрсүх нар УИХ-ыг тараах санал гаргаж буйгаа зарлав.
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 23 /AFP/. Лхагва гарагт Лос-Анжелесын хойд хэсэгт шинээр дахин ойн түймэр дэгдэж, богино хугацаанд тархсанаар түймрийн уршигт хэдийнэ нэрвэгдээд буй бүс нутаг дахь олон мянган хүнд өөр газар руу нүүхийг зөвлөжээ.
НЬЮ-ЙОРК, 2025 нэгдүгээр сарын 22 /TASS/. Украины мөргөлдөөнийг 100 хоногийн дотор зогсоох үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогт өгсөн тухай “Wall Street Journal” (WSJ) сонинд бичжээ.
Дөрөв дэх удаагийн хяналтын тоглолтоо хийжээ
Хятадын 5G сүлжээний суурь станцын тоо 4.25 саяд хүрчээ
2024 онд дотоодын жуулчдын тоо 5 тэрбум 615 саяд хүрсэн гэв
БНХАУ дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр гэдгээ дахин нотлов
2023 онд Монголын соёлын үнэт дурсгал болох Буган чулуун хөшөөг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж авсан байдаг. Тэгвэл энэ хүндтэй ажлыг гардан гүйцэтгэж, буган чулууны дурсгалаар дэлхийд үнэлэгдэх гурван том боть ном гаргасан доктор профессор Ц.Төрбат гэж даруухан яриатай боловч салбартаа том эрдэмтэн бий. ШУА-ийн Археологийн хүрээлэнд олон жил ажиллаж, МУБИС-д цөөнгүй жил багшилсан тэрээр одоо МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал ба Антропологи, археологийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байна. Францын “Эрдмийн дал мод” эрдмийн дээд одонг өнгөрсөн жил хүртсэн түүнтэй археологийн салбарын өнөөгийн хөгжил, нүүдэлчдийн археологийн онцлогийн талаар ярилцлаа.
Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэж мэдээлсэн.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 22 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилд орсноосоо хойш гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь тус улсад төрсөн хүүхдүүдэд шууд АНУ-ын иргэншил олгодог явдлыг хязгаарлах шийдвэр байв. Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүдэд иргэншил олгох зарчим Үндсэн хуульд тусгагдсан байдаг тул Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
АНКАРА, 2025 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Туркийн хойд нутагт орших цанын баазад гал гарсны улмаас 76 хүн амиа алдаж, 51 хүн түлэгдэж гэмтсэн тухай тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мягмар гарагт мэдэгджээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.