8-р сарын 23-ны өдөр Парисын олимпыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангуэт Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захиралд захидал илгээжээ.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
“Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Д.Бямбасүрэнг урьж, ярилцлаа.
Японы иргэн Т.Итоока дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорчээ
2024 он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн.
Хятад судлаач хоёр эрхмийн ярилцлага № 1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-23-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж байна.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар тухайн компанийн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байсан өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.
"Монгол ертөнцийн гурав" номноос: ГУРВАН АРВИДВААС 1
ПРЕТОРИ, 2024 оны наймдугаар сарын 22 /ВВС/. Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.
Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувьтай үргэлжилж байна.