МАДРИД, 2024 оны долоодугаар сарын 22 /DW/. Испанийн Барселон хотод 12 цагаас доош хугацаанд байрлах усан онгоцоор аялагчдад ногдуулж буй жуулчны татварыг нэмэгдүүлнэ гэж тус хотын дарга Жауме Кольбони ням гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт шударга ёс ялж, үйлдээгүй хэргийн төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури муж улс дахь эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ.
РОМ, 2024 оны долоодугаар сарын 19 /CNN/. Ромын пап нарын Ватиканд суурьшихаасаа өмнө амьдарч байсан Дундад зууны үеийн ордны үлдэгдлийг Ром хотод илрүүлэн малтлага хийж байгаа тухай Италийн Соёлын яам мэдэгджээ. 2025 онд тохиох католик шашинтнуудын Ариун жилийг угтан сэргээн босгох ажлын хүрээнд уг малтлагыг хийж байна.
Эрээний боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 тэрбум юань давжээ
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Санзайн зам, Ар согоотын автобусны буудал орчимд борооны ус зайлуулах 560 метр шугам угсарч байна.
БРЮССЕЛЬ, 2024 оны долоодугаар сарын 19 /BBC/. Европын парламентын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Урсула фон дер Лейен Европын комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо.
“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Бид энэ удаагийн дугаартаа залуу уяач А.Отгонсүрэнг онцолж байна.
Монгол маань эрүүл саруул үндэстэн зонхилсон нийгэм байгаасай гэж би мөн ч их бичсэн дээ. Гандан бууршгүйгээр дахиад бичье. Аймаг сумдын тэгш тоотой (ихэнхи нь “100”) ой тэмдэглэж байхад амны билэггүй гэж хэлүүлэхээс айх юм алга.
Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
Монгол судлаач Юрий Кручкиний бичсэн “Орос-Монгол нэвтэрхий толь бичгийн” тавдахь хувилбарыг “Серебряные нити” хэвлэлийн газраас Москва хотноо эрхлэн гаргалаа.
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажилалаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар ажиллаж байна.
7 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлгэв.
2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа.
НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 18 /AFP/. Лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Апекс гэдэг нэртэй стегозаврын араг яс түүхэнд хамгийн өндөр үнээр буюу 44.6 сая ам.доллароор зарагдсан тухай дуудлага худалдааны “Сотбис” ордон мэдээллээ.