sonin.mn

12 дугаар сарын 14-нд, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвд болсон 2024-2025 оны Хятадын эдийн засгийн жил тутмын хуралд тус улсын төвийн Санхүү эдийн засгийн хорооны Тамгын газрын орлогч дарга, Төвийн Хөдөө тосгоны ажлын удирдах хэсгийн албаны дарга Хань Вэньшю хэлэхдээ, "Хятадын ДНБ энэ жил 5 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ жил бол “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний үүрэг зорилтыг биелүүлэх чухал жил . Хятад улсын эдийн засгийн хөгжилд тулгарсан гадаад орчны дарамт нэмэгдэж, дотоод хүндрэл олширсон юм.


Ши Жиньпинээр гол төв болгосон намын төв хороо нийт нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан дагуулж, тогтвортой хариу арга хэмжээ авч, ерөнхий бодлого хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой ахиц хийж, өндөр чанартай хөгжихийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл шинэ бөгөөд баттай алхам хийсэн юм. Хятад улсын эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, чадавхийг бүх талаар ойлгон таних хэрэгтэй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын эдийн засаг ер бусын замыг туулж, ололт амжилт нь хүмүүст урам зориг нэмсэн юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүлээгдэж буй үндсэн зорилтууд амжилттай хэрэгжиж, Хятад улсын эдийн засаг энэ жил 5 хувь орчим нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр бараг 30 хувьд хүрэх төлөвтэй байна. Хөдөлмөр эрхлэлт, юмны үнэ тогтвортой байдлыг хадгалж, олон улсын орлого зарлага үндсэндээ тэнцвэртэй байж, улсын валютын нөөц 3.2 их наяд ам.доллараас дээш хэвээр байна" гэв.


Г.Бямба