БАНГКОК, 2024 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Филиппиний Негрос арлын Канлаон галт уул идэвхэжсэний улмаас дотоодын 30 орчим нислэг цуцлагдсан тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлэв.
БЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 4 /Xinhua/. Өнөө өглөө Хятадын “Чанъэ-6” сансрын аппаратын хөөрөгч модуль Сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээн Сарны гадаргуугаас хөөрсөн нь Сар судлалын түүхэнд байгаагүй амжилт боллоо.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх "Gen Z Theatre-ГЭРЭЛ АСААНА" энтертайнмент, драмын жүжиг бүтээх уралдааныг Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Дөрвөн бэрх хөгжил сан, Нийслэлийн Боловсролын газар хамтран 04-р сарын 1-ээс 05-р сарын 30-ны хооронд амжилттай зохион байгууллаа..
ХУД-ийн 8 дугаар хороо Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарлаа. Мөн ус зайлуулах 15 шүүрт худаг, 15 үзлэгийн худгийг угсарч, явган хүний замын нөхөн сэргээлт, сэтэлгээ болон шүүрт худгуудын асфальтаар хучив.
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, Улаанбаатар хотын хүүхэд багачууд хүсэн хүлээдэг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Дэлхийн Монгол хүүхдүүд 2024" хүндэтгэлийн үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн 6 дугаар сарын нэгэнд маш амжилттай болж өнгөрлөө.
НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.
Монгол Улсын авто машины худалдааг шинэ түвшинд авчрахаар зорин ажиллаж байгаа "HORSE MOTORS" автомашины их дэлгүүр нь 2024 оны 05-р сарын 31-нээс 06-р сарын 02-ны өдрүүдэд VIII дахь удаагийн "ULAANBAATAR AUTO SHOW-2024" шоуг “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциац”-тай хамтран мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө.
Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 11 жил болж буй. Энэ хүрээнд НЗДТГ-аас нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих ерөнхий чиглэлээр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Амарбаясгалангийн хэмээн нэрлэгдсэн хоёр хуулийг түүний санаачилснаар УИХ 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэн баталсан юм. Энэ үйл явдал нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнө Монголын өнөөгийн Засгийн газраас ард түмэндээ өргөн барьсан Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн нэгэн түүхэн үйл хэрэг түмэн олондоо барьсан бэлэг гэлтэй.
Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа
Английн дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны 1960-аад онд тоглож байсан 12 чавхдастай акустик гитар лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 2.86 сая ам.доллараар зарагдсан нь “Битлз” хамтлагтай холбоотой гитаруудын хувьд үнийн рекорд байлаа.