Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.
Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ. Тус аудитын тайланг өнөөдөр Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.
МАДРИД, 2024 оны тавдугаар сарын 30 /frontiersin/. 4.6 мянга орчим жилийн өмнө эртний египетчүүд хорт хавдар, хавдрын үсэрхийллийг авах мэс ажилбар хийж байсны ул мөрийг Европын судлаачид илрүүлжээ. Энэхүү нээлтийн талаарх өгүүлэл “Frontiers in Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.
ШАНХАЙ, 2024 оны тавдугаар сарын 30. /China Daily/. Хятадын засгийн газар хатуу төлөвт цэнэг хураагуурын технологийн судалгаа, хөгжүүлэлтэд 6 тэрбум орчим юань буюу 820 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд тус байршилд 4 удаа авто зам хааж, 1.7 км замыг хэсэгчлэн шинэчилж дууслаа.
Маргааш буюу тавдугаар 31-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-р сарын 01, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Орчин үеийн сурагч, оюутан залуус яаж эрдэм ном хурдан сайн сурч, дэлхийн шилдэг их дээд сургуульд орох вэ? хэмээх асуултыг өөртөө тавьдаг. Орчин үеийн хүүхэд, залуус яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? хэмээн боддог. Эрдэм сурахад авьяас чадвар, хичээл зүтгэл хоёр их чухал хэрэгтэй. Замбуутивд хоёр төрлийн эрдэм байна. Нэг нь ахуй ертөнцийн эрдэм. Энэ эрдмийг сурсан хүн өндөр мэдлэг, боловсролтой болж, мэргэжил эзэмшиж, амьдралаа өөд нь татаж чаддаг. Нөгөө эрдэм нь Бурханы эрдэм. Энэ эрдмийг эзэмшсэн хүн муу бүхнээсээ салж боди сэтгэлийг олж гэгээрсэн хүн болдог.
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны тавдугаар сарын 29 /AFP/. Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Френч Гейтс эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ажилладаг хүмүүс, байгууллагуудад нэг тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.
“Асуудал-Шийдэл” буландаа хүүхдийн сахрын зохистой хэрэглээ болоод, бага насны хүүхдийн хүнсэнд үндэсний үлгэрийн баатруудыг ашиглах тухай сэдвийг хөндөж байна.
Агуу И.Кантыг орчуулсан минь хойч үеийн залуусын оюун санааны гарын авлага болоосой гэж хүссэнийх юм шүү” хэмээн захих Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор ахмад дипломатч Ч.Даваадаштай ярилцлаа.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна.
ПЁНЬЯН, 2024 оны тавдугаар сарын 28 /DW/. “Маллигёнг-1-1” нэртэй тагнуулын хиймэл дагуулыг тээсэн зөөгч пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа агаарт дэлбэрсэн гэж Умард Солонгосын тал мэдэгджээ.
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад хүрээд буй гадаад, дотоодын тусламж өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгт хүрээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.