Зассан замд авто тээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэж яваа жолооч нар ачааг битүүмжлээгүйн улмаас авто замд хайрга, чулуу, шороо асгарч улмаар авто замын эвдрэл гэмтлийг нэмэгдүүлж, зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэж байна.
ОТТАВА, 2024 оны тавдугаар сарын 15 /TASS/. Канад улсын Альберта мужид ойн түймэр дэгдсэний улмаас 6000 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн тухай CBC телевизийн суваг мэдээллээ. Вуд Баффало нутгийн Форт Макмуррай хотын хэд хэдэн дүүргийн оршин суугчид нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг авсан байна.
Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ.
НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 15 /new-science/. Илон Маскийн “Neuralink” компани 29 настай, саажилттай Ноланд Арбо гэдэг залууд тархины чип суулгасан тухайгаа энэ оны 3 дугаар сард мэдээлж байсан билээ.
Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна.
Сүүлийн үед олон улсын улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалын байдалд хийсэн дүн шинжилгээний талаар дэлхийн олон нийтэд тархаж байгаа мэдээллүүд тактикийн цөмийн зэвсэг буюу богино зайны стратегийн бус цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай янз бүрийн мэдээ агуулах болжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмждэг вэ?
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ. Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ. Харин таван байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 14 /TASS/. Каннын олон улсын кино наадам өнөө орой Францын Номин эрэгт эхлэх гэж байна. Энэ жилийн наадмын үндсэн шалгаруулалтад 22 кино “Алтан далдуу мод” шагналын төлөө өрсөлдөнө.
Саяхан Хятадын ШУА-ийн Үндэсний Одон орон судлалын ажиглалтын төвийн FAST ашиглалт, хөгжлийн төвөөс "Хятадын тэнгэрийн нүд" гэгдэх 500 метрийн голчтой бөмбөрцөг радио дуран (FAST) өнөөг хүртэл 900 гаруй гараг илрүүлсэн болохыг тогтоожээ. Эдгээр нээлт нь сансар огторгуйг ажиглах хүний харааны хязгаарыг ихээхэн тэлсэн юм.
КАНБЕРРА, 2024 оны тавдугаар сарын 14 /BBC/. Австралийн арьсны хорт хавдрын /меланома/ шилдэг эмч нарын нэг болох Ричард Скольер тархины хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш нэг жилийн дараа уг өвчнөөс ангижирчээ.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.