Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ

МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр сурталчилгааны самбар нурсны улмаас 12 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай холбогдох албаныхан даваа гарагт мэдээлжээ.

2024.05.14 0

Мелинда Гейтс “Гейтсийн сан”-гаас гарна

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 14 /BBC/. Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Франц Гейтс “Билл ба Мелинда Гейтсийн сан”-г хамтран удирдаж буй албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ.

2024.05.14 3

Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ

МЕЛЬБУРН, 2024 оны тавдугаар сарын 13 /TASS/. Австрали, Их Британийн физикчид цахиур-29 ба цахиур-30 гэсэн хоёр төрлийн цахиураас изотопын атомуудыг бараг агуулдаггүй маш цэвэр цахиур-28-ыг гарган авах аргыг нээжээ.

2024.05.14 0

Дижитал Хятадын бүтээн байгуулалтын 7-р чуулга уулзалт болно гэв

БНХАУ-ын Үндэсний мэдээлэл их өгөгдлийн газрын дарга Лю Лиехун 5-р сарын 10-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, "Дижитал Хятадын бүтээн байгуулалтын долдугаар чуулга уулзалт тавдугаар сарын 24-25-нд Фүжянь мужийн Фүжөү хотод "Мэдээллийн хүчин зүйлийн үнэ цэнийг чөлөөтэй болгож, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлье" уриан дор болно гэж мэдэгдэв.

2024.05.14 1

Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ

Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.

2024.05.14 0

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

2024.05.13 0

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

2024.05.13 0

Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 13 /CNN/. Наран дээрх цуврал дэлбэрэлтүүдээс үүдэлтэй соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар нүд гялбам туйлын туяа үзэгдэв.

2024.05.13 2

Нарны салхийг ажиглах аварга том радио дуран авайг суурилуулжээ

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 13. /Xinhua/. Нарнаас ялгарч буй цэнэгжсэн бөөмсийн урсгалыг ажиглах аварга том радио дуран авайг Хятадад барьж дуусгажээ.

2024.05.13 0

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэллээ.

2024.05.13 3

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

2024.05.13 1

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа

2024.05.13 0

Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 11 /AP/. Дэлхийг дайрч буй ер бусын хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд АНУ-д туйлын туяа үзэгдэж, эрчим хүч, харилцаа холбоо тасалдаж болзошгүй байна.

2024.05.11 1

V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхий дээр хамгийн өндөр түвшний буюу 5 дугаар түвшний соронзон шуурга дэгдэж магадгүй байна.

2024.05.10 1

Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албанаас Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх сургалтыг Зэвсэгт хүчний бүх анги, салбар нэгж, харьяа байгууллагуудад зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 50 гаруй офицер, ахлагч нарт тус сургалтыг зохион байгуулсан юм.

2024.05.10 1