ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Армени улсын Ерөнхий сайд Н.Пашинян нар Арменийн зарим мужаас Оросын цэргүүд ба хилчдийг гаргахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Унгарт хийж буй төрийн айлчлалыг тохиолдуулан 5 дугаар сарын 8-нд, ХТРТ Унгарын мэдээллийн хэрэгслийг дэмжих болон хөрөнгийн менежментийн сан хамтран Будапештэд “Хятад, Унгарын найрамдал-Үргэлжлүүлэн шинэ хуудас бичиглэе” сэдэвт дипломат харилцааны 75 жилийн ойд зориулсан хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ зохиож, “Боломж ба Хятад орон” нэвтрүүлгийг Унгарт үзүүлэх, баримтат кино хамтран бүтээх, Унгарын Лист хөгжмийн академитай хамтран ажиллах төслүүд эхлүүлжээ.
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
Төсөл нийт 51.3 га талбайд хэрэгжих бөгөөд 30.3 га талбай нь барилгажих бол 16 га талбайд ногоон байгууламж, спорт талбайг 5 га талбайд төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон.
ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 10 /CNN/. Дэлхийн кинотеатруудаас 6 тэрбум ам.долларын орлого олж байсан “Бөгжний эзэн” болон “Хоббит” гурамсан бүтээлүүдийг туурвигч Оскарын шагналт багийнхан дахин нэгдэж, хоёр шинэ кино бүтээхээр шийдвэрлэжээ.
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!
Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Дэлхийн 2-р дайны ялалтын 79 жилийн ойн баярын хүрээнд "Мөнхөд дурсагдах дайчид" ахмад дайчдын хүндэтгэлийн жагсаал боллоо.
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ.
МАРСЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 9 /AFP/. Олимпын галт бамбарыг XIX дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор зөөвөрлөн Францын Марсель хотод лхагва гарагт авчирлаа. Энэхүү үйл явцыг 150 мянга гаруй хүн үзжээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.