Хийн аюулгүй байдалд тавих хяналт хаана байна вэ

Сүүлийн үед, сүжиггүй хүн сэжиг төртөл гамшиг осол дараалж байна. Хамгийн сүүлд, хотын замаар тээвэрлэж явсан 60 тонн хий дэлбэрэв. Урьд хожид үзэгдээгүй гамшиг осол болов. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдлээ. Мэдээж хэрэг, энэ осол хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Гэвч энэ бүхний эцсийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.

2024.01.26 7

В.Орбан: Швед улс НАТО-д элсэхийг бид дэмжиж байгаа

Шведийг НАТО-д элсүүлэхийг Унгарын Засгийн газар дэмжиж байгаа гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярих үеэрээ илэрхийлсэн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт олон нийтийн X сүлжээгээр мэдэгджээ.

2024.01.25 7

Өмнөд Солонгост тагнуулын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлжээ

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 25 /Yonhap/. БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ.

2024.01.25 0

“Хоёр улс” санаачилга бол Палестин, Израилийг энх тайванд хүргэх цорын ганц зам мөн гэв

“Хоёр улс” санаачилга бол Палестин, Израилийг энх тайванд хүргэх цорын ганц зам мөн гэв

2024.01.25 3

Хүний эрхийг хамгаалахад хичээл зүтгэл гаргасан гэжээ

Хүний эрхийг хамгаалахад хичээл зүтгэл гаргасан гэжээ

2024.01.25 0

Л.Данзанноров: Хохирсон иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон харамсалтай үйл явдалтай холбоотойгоор иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

2024.01.25 6

Аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой

Газ ачсан машин осолдсоноос болж, гучаадхан настай гурван аврагч амиа алдлаа. Улс даяараа гашуудаж байна. “Албан үүргээ гүйцэтгэж яваад...” гэдэг албаны үгтэй эмгэнэлүүд хөвөрч байна. Гэвч бид өнөөдөр эмгэнэж, гашуудаад маргааш нь мартдаг. Ердөө сар илүүхний өмнө 20 гаруйхан настай аврагч бас амиа алдсан. Тэр үед бас л “...Хайран сайхан залуу, хайран амь” гэж халаглацгаасан. Тэгсгээд л чимээгүй болцгоосон. Ингэж сар гаруйхны дотор дөрвөн аврагч залуугийн алтан амь эрсэдлээ.

2024.01.25 23

Голомт банк “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллаж байна

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2024.02.10-ныг дуустал үргэлжилж байна.

2024.01.24 0

Их далайг хамгаалах гэрээг Палау улс хамгийн түрүүнд соёрхон баталлаа

НГЕРУЛМУД, 2024 оны нэгдүгээр сарын 24 /AFP/. Палау улс Дэлхийн далай тэнгисийг хамгаалах НҮБ-ын түүхэн гэрээг соёрхон баталсан анхны улс болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

2024.01.24 0

Хүн байгаль зохицон амьдрахуйн өөдрөг өнгө

Эхлээд нэг тоо дурдъя. Хятад улс 2023 онд 8 сая 333 мянган га талбайг ойжуулж, ойжуулсан талбайдаа мод төдийгүй өвс ургамал тарьж, 190 гаруй га цөлжсөн газрыг нөхөн сэргээжээ.

2024.01.24 1

НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ.

2024.01.24 3

Тулааны урлаг ушу

Монголчууд өнгөрсөн зууны наяад он хүртэл дорно дахины тулааны урлаг гэдгийг мэддэггүй байлаа. Наяад онд би аймгийн төвийн кинотеатрт японы “Дзюдогийн гайхамшиг буюу Сугато Сансиро”, солонгосын таеквондогийн тухай “Хонгилдон”, хятадын “Шаолины сүмийн 36 сорилт” гэдэг киног үзээд дорно дахины энэхүү тулааны урлагийг ихэд сонирхдог болж билээ. Дорно дахины тулааны урлаг анх 1500 жилийн өмнө эртний Хятад улсад үүссэн бөгөөд энэхүү гайхамшигт тулааны урлагийг Хятадад бясалгал хийж бурханы сургаалийг дэлгэрүүлж байсан энэтхэгийн хааны агь, Бодидарма буюу хятадаар Ба Тоу гэдэг гэгээнтэн лам Шаолины сүмд үндэслэсэн байдаг.

2024.01.24 10

Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, 30 автомашин шатсан байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт хүлээн авсан.

2024.01.24 15

Гал түймрийг 04:30 цагт бүрэн унтраалаа

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.

2024.01.24 8

Танихгүйгээ дугуйлаарай, тэр “бурхан” байж мэднэ

Та бид таван сарын дараа шинэ УИХ-ыг сонгоно. Том яривал, бид хувь заяагаа, лидерээ сонгох дэлхийн 60-аад орны нэг болоод байгаа юм. Геополитик хаашаа гулсахыг зарим улс гүрний сонгууль шийднэ. Гэхдээ дэлхий биднийг онцлохгүй ч өөрсдийнхөө хувьд маш том сонголтыг хийнэ.

2024.01.24 8